Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амралтын өдрүүдэд алдалгүй үзэх ТАВАН хөлбөмбөгийн тоглолт


Шигшээ багуудын цугларалт өндөрлөж, клубийн түвшний тэмцээнүүд эргэн ирлээ. Дэлхийн шилдэг лигүүд аваргаа тодруулах цаг ч ойртож, анхааралгүй өнгөрч боломгүй тоглолтууд биднийг хүлээж байна. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд, сэтгэл догдлуулсан тоглолтуудыг жил бүрийн хаварт, яг өдийд хүлээж үздэг билээ. Бид энэ амралтын өдрүүдэд явагдах Европын шилдэг лигүүдээс онцлох ТАВАН тоглолтыг санал болгож байна. 


#1 Манчестер Сити - Ливерпүүл (Бямба гарагт 19:30 цагаас)

Хоёр багийн тоглолт довтолгоо зонхилсон, нээлттэй явагддаг учраас таныг хором ч уйдаахгүй.

Манчестер Сити клуб Премьер лигийг тэргүүлж буй Арсеналын тоглолтуудыг анхааралтай ажиглаж байна. Тэдний хооронд таван онооны зай бий. Гэхдээ Манчестер хотын баг өөрсдөө оноо алдахгүй улирлыг өндөрлүүлэх нь нэн тэргүүнд чухал. Тиймээс Ливерпүүлтэй хийх тоглолт ч тэдний хувьд, онцгой ач холбогдолтой байх нь тодорхой. Харин Ливерпүүл ирэх тоглолтуудын үр дүнгээс хамаарч Аваргуудын лигийн эрх авах эсэх нь шийдэгдэнэ. Хоёр багийн тоглолт довтолгоо зонхилсон, нээлттэй явагддаг учраас таныг хором ч уйдаахгүй. Мөн орчин цагийн хамгийн суут тактикийн мэргэжилтнүүд болох Пеп, Клоп нарын юу бодож, ямар хувилбар боловсруулж буйг таахад бэрх учраас тоглолтыг хүлээх л үлдлээ. 


#2  Баейрн Мьюнхен - Боруссиа Дортмунд (Бямба гарагт 00:30 цагаас)

Бундес лигийг тэргүүлэгч эдгээр хоёр багийн хооронд ганцхан онооны зөрүү бий.

Томас Тухел Байерныг удирдан анхны тоглолтодоо оролцох гэж байна. Тэгэхдээ бүр хуучин багийнхаа эсрэг. Бундес лигийг тэргүүлэгч эдгээр хоёр багийн хооронд ганцхан онооны зөрүү бий. Дортмунд ДАШТ-ий завсарлагын дараагаар боломжит 30 онооноос 28-ийг авсан бол Байерн энэ хугацаанд ердөө 18 оноог цуглуулжээ. 


#3 Наполи - АС Милан (Ням гарагт 02:45 цагаас)


Аваргуудын лигт хоорондоо тоглох чухал мөчийн өмнөх сорил.

Наполи Италийн Серие А лигийг 19 онооны зөрүүгээр хол тасархай тэргүүлж байгаа ч аваргын болзлоо хараахан хангаагүй байна. Аваргуудын лигийн шөвгийн наймын шатнаа учраа таараад буй Италийн хоёр баг энэ тойрогт хоорондоо тоглох юм. Энэ бол чухал тоглолтуудын өмнөх сорил. Зургаан хоногийн өмнө Монголын шигшээ баг Гүржтэй нөхөрсөг тоглолтыг хийхэд Хвича Кварацхелиа хэмээх "од" нь талбайд гараасай гэж олон хүн хүссэн биз ээ. Тэрбээр Серие А лигийн сарын шилдэг хөлбөмбөгчнөөр гурав дахь удаагаа тодроод байна. Ялангуяа хоёр, гуравдугаар сард дараалан шилдгээр нэрлэгдэв.


#4 Ньюкасл - Манчестер Юнайтед (Ням гарагт 23:30 цагаас)

Эдгээр хоёр багийг ердөө гурван оноо зааглаж байна.

Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй эдгээр хоёр багийг ердөө гурван оноо зааглаж байна. Аравдугаар сард явагдсан тэдний тоглолт 0:0-ээр өндөрлөж байв. Харин Английн цомын шигшээд Юнайтед тэднийг 2:0-ээр хожиж, түрүүлээд буй юм.


#5 Арсенал - Лийдс Юнайтед (Бямба гарагт 22:00 цагаас)

 Тэргүүллээ хадгалж, 19 жил хүлээсэн цомоо өргөхийн төлөөх Арсеналын сүүлийн 10 тоглолт үүгээр эхэлж байна.

Премьер лигийн түүхэнд ганц ч хожигдолгүй түрүүлсэн цорын ганц баг Арсенал 2003-04 оны улирлаас хойш лигтээ цом өргөөгүй билээ. Тэд энэ улирлыг онцгой эхлүүлж, өдгөө таван онооны зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байгаа юм. Тиймээс Арсеналийн сүүлийн тоглолтуудын тасалбарын эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтээсээ хэд дахин давжээ. Лидс энэ улиралд Челси, Ливерпүүл клубуудыг хожоод буй. Хоёр баг аравдугаар сард хоорондоо тоглоход Сака гоолдож, Патрик Бэмфорд торгуулийн цохилт алдснаар 1:0-ээр Арсенал хожсон билээ. Арсеналын хувьд, одоогийн байрлалаа хадгалж, 19 жил хүлээсэн цомоо өргөхийн төлөөх сүүлийн 10 тоглолт үүгээр эхэлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
5 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
18 цагийн өмнө
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.