Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ хавар "гаднаасаа ч, дотроосоо ч" гэрэлтэх 7 хоногийн төлөвлөгөө


Гадаа шороогоор шуурч, сэтгэл санаагаар унаж, арьс ч хуурайшаад хаврын улирал хэцүү... Урин дулааныг угтан өөрийгөө багахан өөрчилж, сэтгэлээ сэргээж, гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэх цаг ирлээ.

Юун түрүүнд, өөрийгөө одоо буй байгаагаар нь хайрлаж, бодол сэтгэлдээ шинэчлэлт сэргэлт хийх гэж буйгаа мэдрээрэй. Энэ хавраас юу хүсэн хүлээж буйгаа, одоогийн амьдралаасаа өөрчлөхийг хүсэж буй зүйлсээ, шинээр авмаар байгаа эд зүйл, шинээр өөртөө төлөвшүүлэхийг хүссэн дадлуудаа жагсаан бичээрэй. Дараах 7 өдрийн төлөвлөгөөг дээрх өөрийн бичсэн жагсаалтаараа баяжуулан энэ хаврын ерөнхий зураглалыг гаргаарай. 

Өдөр 1.Босох, унтах цагаа тооцоолох

Sleepcalculator.com сайтаар орон унтах, босох цагаа тооцоолж хэвшээрэй. Сайхан нойр авсан байхад арьс ч гэрэлтээд, сэтгэл санаа бүрэн сайхан амарсан тайван амгалан сэрэх болно.

Өдөр 2. Арьсаа арчлан, өөрийгөө энхрийлэх

Арьс сайхан бол царай гэрэлтээд л цаанаасаа үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ. Толинд хараад өөртөө хэчнээн хайртай гэдгээ хэлээрэй. Хэрвээ арьсандаа сэтгэл хангалуун бус байдаг бол энэ хавар зориглон арьс арчилгаандаа хөрөнгө оруулалт хийн, мэргэжлийн гоо засалчдад хандаад үзээрэй. Хаврын хуурайшил ихтэй үед гүн чийгшил өгч, орой бүр арьсаа гүн цэвэрлэхээ мартуузай. Анхаараад, хайрлаад, тордоод ирэхэд арьс тань бага багаар гэрэлтэх болно. 

Арьс арчилгааны "амьдралтай" зөвлөгөө өгөх 20 МОНГОЛ БИЧЛЭГ

Өдөр 3. Эрдсийн шинжилгээ өгөх, амин дэм ууж эхлэх

Хоол хүнснээсээ шаардлагатай шим тэжээлээ бүрэн авах боломжгүй нөхцөлд амин дэм, эрдэс бодисыг нэмэлтээр ууж хэвшихийг эмч нар зөвлөдөг. Өөрийн эрхгүй ядарч, өдөр тутам сульдаж, булчин чангарах, толгой өвдөх, нойргүйдэх гэх мэт шинж тэмдэг илэрч байвал эрдсийн шинжилгээгээр дутагдаж буй эрдэс бодисоо олж мэдээрэй. 

Аминдэм уухдаа юу анхаарах вэ?

Өдөр 4. Хувцас загвартаа шинэчлэл хийх, шинэ загвар туршиж үзэх

Гадаад төрхөө багахан тордож, өөрт зохисон хувцсаа өмсөхөд хүн бүр гайхалтай харагддаг. Трэнд болж буй загвар, өнгө, үс засалтаас илүү зөвхөн өөрийн онцлогт тохирох загваруудыг туршаад үзээрэй. Хувийн өнгөө дараах нийтлэлээр тодорхойлоорой. 

Өөрт ТӨГС зохих өнгөний хослолыг мэдэх 5 АЛХАМ

Өдөр 5. Эрүүл, амттай хоолны цэсээр өөрийгөө хайрлах"Юу иднэ, түүн шигээ болно" гэдэг дээ. Энэ хавар өглөө, өдөр, орой идэж буй хоол хүнсээ анзаарч, анхаарахад цаг гаргаарай. Эрүүл бөгөөд амт шимтэй хооллох нь сэтгэл санааг сэргээж, бие хөнгөрч, өөдрөг таатай мэдрэмж төрүүлэх болно. 

Эрүүл хооллолтын тухай бидний ТАШАА ойлгодог 7 зүйл

Өдөр 6. 10 минутын бясалгал хийхӨдөр бүр өглөө сэрээд, эсвэл унтахаасаа өмнө 10 минутыг өөрт зориулан бясалгал хийж, бодол санаагаа цэгцлэхэд анхаараарай. Талархлын жагсаалт бичиж, өөртөө урам зориг өгч, эсвэл юу ч бодохгүй бодол санаагаа амраагаарай. 

Илүү амар амгалан сэтгэлийг цогцлоох бясалгалын 7 төрөл

Өдөр 7. Өдөр бүр 10-30 минутын дасгал, сунгалт хийж хэвших

Хаврын ядаргаа, үд дундын нойр хүрэн ядрах мэдрэмжийг тун эвтэйхэн даван туулах арга бол өдөр тутам дасгал хөдөлгөөн хийх юм шүү. Өөртөө шударга хандаж, өдөр бүр сэрүүлэг тавин 10 минутаас эхлэн 30 минут хүртэл дасгал, сунгалт хийж хэвшээрэй. 7 хоногийн дараагаас л бие хөнгөрч, сэтгэл санаа ч сэргэх болно. 

Дасгал хийхэд урам өгөх цоглог хөгжимтэй 15 видео дасгал


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
19 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.