Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Time" сэтгүүл 2023 оны нөлөө бүхий 100 хүнийг нэрлэж, Бейонсег онцоллоо


Дэлхий нийтэд өөрчлөлт бий болгож, эерэг үр нөлөө үзүүлж буй салбар салбарын 100 хүнийг TIME сэтгүүл 1999 оноос хойш жил бүр академик судлаач, улс төрч, сэтгүүлчдийн оролцоотойгоор тодруулдаг билээ. Тэгвэл 2023 оны нөлөө бүхий 100 хүний жагсаалт гарч, оны хамгийн нөлөө бүхий хүнээр дуучин Бейонсег онцолжээ. 

Түүний "Renaissance" цомгийн продюсер Хони Дижон сүпер одын өнөөгийн хөгжмийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаар дараах сэтгэл хөдөлгөм тэмдэглэлийг бичжээ. 

"Бейонсе 2003 онд "Crazy in Love" дуугаа BET шагнал гардуулах ёслолд дуулсныг марташгүй. Түүний тоглолт Жозефин Бейкерээс Тина Тернер, Жеймс Браун, Принс хүртэлх өнгөт арьст артистуудын өв уламжлал, соёлыг агуулж байв. Түүний тайзыг эзэгнэж, бүхнийг удирдах уран чадвар үнэхээр гайхалтай. Эл үзүүлбэр Бейонсегийн манай цаг үеийн хамгийн агуу өнгөт арьст эмэгтэй уран бүтээлч болох эхлэл байлаа. 2022 онд түүнтэй "Renaissance" цомогт ажиллахдаа би өнөө үеийн өөр нэгэн гайхамшигт түүхийг бүтээлцэж буйгаа мэдэрсэн. Бейонсегийн мохошгүй зориг, авьяас чадвар, гоо үзэсгэлэн, урлагийн ур чадвар олон мянган жилийн турш өнгөт арьст эмэгтэй уран бүтээлчдэд нөлөөлж, урам зориг өгсөөр байх болно" 

- Хони Дижон 

2023 оны нөлөө бүхий 100 хүний жагсаалтын 50 нь эмэгтэйчүүд бөгөөд АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден зургаа дахь удаагаа буюу хамгийн олон удаагаа уг жагсаалтад багтжээ. Хамгийн залуу нөлөөлөгч 21 настай Польшийн теннисийн тамирчин Ига Свиакек бол хамгийн өндөр настай нь 85 настай АНУ-ын зохиолч Жуди Блюм аж. 

"Time" сэтгүүлийн 2023 оны нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг эндээс үзээрэй.

Эх сурвалж: Time 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
18 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.