
Хүүхэд нас, өнгөрсөн, дурсамжийг эргэн сануулж, бодолд автуулах 15 дуу
Хүүхэд нас нэг л мэдэхэд дурсамж болон үлдэж, бид "том хүн" болсоор... Хүүхэд насыг эргэн сануулж, өнгөрсөн цаг хугацагаар аялуулан, хөнгөн гунигтай ч зөөлөн инээмсэглэмээр санагдуулах "дулаан" дуунуудыг хамтдаа сонсоцгооё.
#1 Tame Impala - Patience
"Том болоод юу хийх вэ" гэж асуудаг байсан ч одоо нэгэнт би том болжээ... Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй...
#2 Отгоо - Тэгэхэд би
Тэгэхэд би хүүхэд байсан
Хараацай болж нисэхсэн дээ
Хан тэнгэрт дүүлэхсэн дээ
Намайг чи үнсээч
Хожим харамсахгүйгээр
Бүх зүйл хугацаатай
Эргэж ирэхгүй шүү дээ ....
#3 Sasha Sloan - Older
Том болох тусмаа би илүү ихийг харж байна. Аав ээж минь баатар биш, надтай л адилхан гэдгийг... Том болох тусмаа би...
#4 Coldplay - Daddy
Аав аа, та тэнд байна уу? Та намайг хар даа. Одоо хоёулаа адилхан үстэй болсон байгааг? Та ганцхан өдөр ирээд хамтдаа тоглож болохгүй гэж үү?
#5 beabadoobee - I Wish I Was Stephen Malkmus
Цаг агаар өөрчлөгддөг шиг би цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж байна. Гэвч надад энэ таалагдаж байна.
#6 Queen - These Are The Days Of Our Lives
Хүүхэд байхад бүх зүйл энгийн, амархан, бас үнэхээр хөгжилтэй санагддаггүй байсан гэж үү?
#7 Oasis - Fade away
Бага насны мөрөөдөл бага багаар үгүйрэн замхарсаар... Амьдрал одоо өөр тийш зүглэхийг тэгэхэд бид яагаад мэдсэнгүй вэ?
#8 The Smiths - There Is A Light That Never Goes Out
Цаг хугацаа хэчнээн өнгөрсөн ч бидний зүрхэнд хэзээ ч үгүй боломгүй гэрэл бий...
#9 Billie Eilish - Getting Older
Хүүхэд байхад одоо хийж буй бүхнээ өөрийн гараар хийнэ гэдгийг минь хэн нэгэн хэлсэн ч болоосой.
#10 Bryan Adams - Summer Of 69
Хамтлагтай болохыг мөрөөдөн, найзуудаараа хөгжилдөөд л ... Залуу насанд үүнийг хүсдэггүй хэн байх вэ...
#11 Lorder - Tennis Court
Хүмүүсийн ярьж буй бүхэн уйтгартай биш гэж үү? Бүгд л ухаалаг үг хэлэх гэж хичээгээд л?
#13 The Jam - When you're young
Амьдрал цаг хугацаагүй ч залуу байхад өдөр илүү урт. Юм бүхэнд хайрлан дурладаг байлаа, би.
#14 Ed Sheeran - Photograph
Гэрэл зураг, дурсамж, санагалзал, марталт, яриа болон үлдсэн өнгөрсөн цаг хугацаа, тэнд байсан мэдрэмжүүдийг сануулах дуу.
#15 “When I Was a Boy” - Electric Light Orchestra
Хүүхэд байхад хүн бүхэнд шөнө орондоо ороход бодогддог дүүрэн хүсэл мөрөөдөл байдаггүй гэж үү? Таны мартсан ч байж мэдэх тэр л хүсэл мөрөөдлийг сануулах дуу.