UBLife Logo
Кино

2024 оны анхны урамшуулалтай, хамгийн гоё бэлэгтэй 5 кино

О.Анхзаяа
О.Анхзаяа
2024 оны анхны урамшуулалтай, хамгийн гоё бэлэгтэй 5 кино

Кинонд дуртай, хайртай бүх уншигч нартаа зориулаад нэгэн гоё урамшууллын тухай мэдээ хүргэх гэж байна. Та хэрэв Юнивишний хэрэглэгч бол энэ өвлийн хамгийн том урамшуулал болох "Бэлэгтэй кино" яг одоо үргэлжилж байна. 

Үүнд хамрагдахад тун амархан. Хэрэглэгч та “Бэлэгтэй кино” цэсээс кино үзэх, дурын кино багцаа идэвхжүүлэх бүрдээ эрх цуглуулж, асар олон бэлгийн эзний нэг болох боломжтой байна.

Таны үзэж болох маш олон гоё, сонирхолтой кинонууд байгаа ч тэр дундаас дараах 5 киног санал болгож байна.

1. The Banshees of Inisherin

Оскарын шагналд нэр дэвшиж, Алтан бөмбөрцөгт амжилт үзүүлж, BAFTA Awards-аас олон шагналын эзэн болсон тус киног одоо болтол үзэж амжаагүй бол одоо цаг нь иржээ.

2. Barbarian

2022 оны хамгийн аймаар аймшгийн кинонуудын нэгд зүй ёсоор багтаад буй тус бүтээл таныг айлгаж бас түгшээх нь гарцаагүй. 

3. Amsterdam

Хараа булаам өнгө төрх бас чадварлаг жүжигчдээр цэнэглэн бүтээсэн тус бүтээлд Тэйлор Свифт хүртэл гардаг гээд бод. Үзэхэд уйдахгүй, сонирхолтой бүтээл болсон шүү.

4. The Menu

Бараан комеди, аймшгийн төрлийн уг бүтээлд залуухан хос нэгэн маш алдартай рестораныг зорин ирэх ч удалгүй маш сонин гайхшрам үйл явдлуудтай учирч буй тухай өгүүлнэ. Танд үнэхээр сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.

5. Sisu

TikTok-оор нэлээн шуугиан тарьж, кино ертөнцийнхний анхаарлыг татсан бүтээл бол тулаант, дайны сэдэвтэй "Sisu" юм. Цөс хөөргөх тулааны мөчүүдийг үзмээр байвал яг одоо үзээрэй. 


Үүнээс гадна өчнөөн ийм гоё кинонуудаас үзээд зогсохгүй бүр бэлэгтэй гээд бод доо. Таны хожиж болох бэлэгнүүд юу юу байх бол гэж үү? 

Мальдив улс руу хосоороо аялах эрхийн бичиг, iPhone 15 Pro Max, Apple iPad Air, L20 Ultra Robot Vacuum Cleaner, Airpods Pro Max гэх мэт санаанд оромгүй олон бэлэг бий.

Энэхүү урамшууллыг бүү алдаарай. Та азтай хэрэглэгч нарын нэг байж чадна гэдэгт би итгэж байна. Бас сонирхолтой кинонуудыг цаг алдалгүй яг одоо үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.