Таны эргэн тойронд интроверт хүмүүс байгаа л байх. Хамт ажилладаг хүн, ах дүү, хамгийн сайн найз, хайртай хүн тань ч интроверт байж мэднэ. Тийм бол үүнийг уншаарай. Харин та өөрөө интроверт бол найз нөхдөдөө уншуулаарай.

Таньдаг хүн өөдөөс нь ирж байвал шуудхан чиглэлээ өөрчилдөг

Яснаасаа цуснаасаа интроверт хүний гэмшин гэмшин хийдэг нэг үйлдэл бол таньдаг хүнээсээ хүртэл зугтах. Бусад хүмүүс танилаа харвал очоод л мэндэлнэ, харахгүй бол бүр хүүе гэж дуудаж байгаад очно гээч. Харин интровертууд таньдаг хүнээ олж харсан бол тэдний харцнаас зайлсхийхийн тулд шаардлагатай бүхнийг хийнэ. Явж байсан чиглэлээ өөрчилж, буух байсан автобусны буудлаа алгасахаас эхлээд. Таньдаг хүнтэйгээ эв хавгүй ойр зуурын яриа өрнүүлэхийн оронд буцаад алхчих нь амар, тийм биз?

Тэд заримдаа хамгийн дотно хүмүүсээ ч "сийндэх"-ээс буцдаггүй

Та түүнд таалагддаг, дотны найз нь байлаа ч таны дуудлагыг байнга авна гэсэн баталгаа болохгүй. Бас тэд үе үе усанд хаясан чулуу мэт алга болно. Яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй. Энэ бол тайлагдаагүй нууц. Тиймээс гомдоод яах вэ дээ, Цэнцрэн минь... Эргэн холбоо барих бие, сэтгэлийн бэлтгэлээ хангах боломжийг тэдэнд олго. Хүсвэл тэд хэдэн цагаар ч хамаагүй тантай утсаар буу халж, өдрийг хамт өнгөрүүлж чадна. Гол нь яг одоо л биш.

Утсаар ярихгүйн тул байж болох бүхий л утгагүй шалтгийг бодож олно

Урилгагүй гэнэтийн дуудлага ирэх нь интровертуудад шүүгээнээс хэн нэгэн гэнэт гарч ирж цочоохтой л адил. Ер нь л утсаар ярих тэдэнд амаргүй даваа. Архаг интровертууд пицца захиалахын тулд, Юнивишнийн оператортай холбогдож хэд гурван зүйл асуухын тулд хэлэх үгээ урьдчилан давтаж мэднэ. Гэснээс танд Юнивишнийн ажилтантай холбогдож үйлчилгээ авах, заавар асуух хэрэгцээ бишгүй гардаг биз. Хэрэв та утсаар ярихгүйгээр хэрэгтэй үйлчилгээгээ шуурхай авахыг хүсдэг бол Univision Mongolia фэйсбүүк хуудаст нэвтэрч Message товчлуур дээр дарснаар автоматаар чатботоос шаардлагатай мэдээллээ авах боломжтой. HDMI холболтын заавар, удирдлага тохируулах заавар, ATV ашиглах зааврыг түргэн шуурхай авахын зэрэгцээ хүсвэл онлайн хэрэглэгчийн зөвлөхтэй харилцан асуудлаа шийдүүлэх боломжтойг олон мянган интровертууддаа дуулгая.


Хүмүүстэй харилцахгүй гэвэл 500 хүний өмнө илтгэл тавьсан ч чадна

Интровертуудыг бусадтай харилцаж чаддаггүй гэж бодож байвал та эндүүрч. Тэд зүгээр л олон хүнтэй газар байх, харилцах дуртай биш. Үнэн хэрэгтээ, интровертууд бусдыг манлайлах, олон нийтийн өмнө ярихдаа гаргууд. Лэди Гага, Кристина Агилера, Эмма Уотсон зэрэг интроверт алдартнууд үүний тод жишээ юм.

Тэднийг хар багаас нь "хөгшин сүнс"-тэй гэдэг байсан

Ярьж байгааг нь хараад байгаарай. 20-оод настай ч хэдэн удаа амьдраад үзчихсэн мэт нухацтай, ухаалаг интровертууд олон бий. Тэд аливааг гярхай ажиглаж, уншиж судалдаг тул хар багаасаа л "хөгшин сүнс"-тэй гэгддэг. Яалтай билээ, ухаантай байх нь нүгэл биш биз дээ?

Нэг газраар байнга үйлчлүүлэх дургүй

Та урьд өмнө хэзээ ч амсаж байгаагүй амттай кофетой кафе олсон гээд төсөөл дөө. Та тэнд нэг удаа, хоёр удаа орно. Нэг л мэдэхэд тэндхийн бариста таныг таньдаг болж, ойр зуурын яриа өрнүүлэнгээ кофег тань яг таны хүссэнээр бэлтгэж өгнө. Гайхалтай биш гэж үү? Интровертуудын хувьд лав биш. Тэд иймэрхүү гэнэтийн нөхөрлөлийг таашаадаггүй бөгөөд нэг газраар ойр ойрхон үйлчлүүлдэггүй нь мөн л үүнтэй холбоотой.
Интроверт найз нөхөдтэй хүмүүст өгөх бяцхан зөвлөгөө
"Буцаагаад байранд нь тавьчих" : Тэдэнтэй танилцаад удаагүй бол харилцаагаа гүнзгийрүүлэх, ойр ойрхон уулзах, байнга утсаар ярих гэж хүчлэх хэрэггүй. Заримдаа тэднийг түрүүлж алхам хийх, сэтгэлээ уудлах хүртэл тэвчээртэй хүлээх шаардлага гарч мэднэ.

2. Интровертуудын үгсийн сангаас суралцана уу: Тэд экстравертууд шиг бодож санаснаа шулуухан илэрхийлэхгүй байж мэднэ. Хэрэв та тэдний үдэшлэгт уривал "бодож үзье" гэж хариулж магадгүй. Заримдаа энэ нь "очихгүй" гэдгийг тойруу замаар илэрхийлэх хэлбэр байж мэднэ. За тэгээд харилцаа, нөхөрлөл зузаарахын цагт та мэддэг болно доо.

3. Амьдралд нь нэмэртэй бай, гэхдээ мэдэгдэхгүйгээр: Аминд нь тулсан чухал мөчид ч тэд танаас тусламж гуйхгүй байж мэднэ. Гэхдээ л та үл мэдэгдэх, жижигхэн алхмаар ч болов далдаас дэмжиж, тусалж байгаарай. Ядаж л "Миний найз утсаар ярихыг хүсэхгүй байвал Univision Mongolia фэйсбүүк хуудасны чатботоос хэрэгтэй заавраа авчихгүй юу" гэдэг ч юм уу.