UBLife Logo
-

Филиппин даяар тамхи татахыг хориглоно

Филиппин даяар тамхи татахыг хориглоно

Филиппин даяар тамхи татахыг хориглохоор болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн захирагчаар нь ажиллаж байсан Давао хотын жишгээр хоригийг орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. “Олон нийтийн газарт л бол дотор, гадна хамаагүй, хаана ч тамхи татаж болохгүй. Цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал гээд л. Машинд ч тамхи татахыг хориглоно” хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Пуалин Убиал ярьжээ.

Тамхи татах зориулалтын цэгүүд хол зайтай, цөөн байх аж. Одоогоор сургууль, хүүхэд залуус олноороо цугладаг газар, цахилгаан шат, эмнэлэгт зэрэг олон нийтийн газарт тамхи татах хориотой. Онгоц, галт тэрэг, автобусны буудлууд, ресторан, үзвэрийн танхим дахь тусгай цэгүүдэд тамхи татаж болдог байсан бол удахгүй болих бололтой.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
12
34
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.