UBLife Logo
Лавлах

Амжилттай яваа хүнээс суралцах учиртай 6 биеийн хэлэмж

Э.Хулан
Э.Хулан
Амжилттай яваа хүнээс суралцах учиртай 6 биеийн хэлэмж

Амжилттай яваа хүмүүс ихэвчлэн бусадтай харилцахдаа “эвтэйхэн” ашигладаг биеийн хэлэмжтэй байдаг.  Биеийн хөдөлгөөн нь таны санаа бодлыг нэлээд тодорхойгоор бусдад илэрхийлж байдаг. Тиймээс амжилттай яваа хүнээс суралцах учиртай 6 биеийн хэлэмжийг танилцуулж байна. 

Цэх суу

Сандалдаа шигдээд бөгтийгөөд, ширээн дээр тохойгоо гаргаж тавих нь бусдыг үл хүндэтгэж буйгийн илрэл болдог. Ингэснээр тантай уулзаж буй хүний ярьж буй зүйлийг Та анхаарахгүй байна гэсэн дохиог өгч байдаг. Нуруугаа цэх болгож, мөрөө шулуун болгох хэрэгтэй. Ингэснээр та өөртөө итгэлтэй, хүчтэй харагдана. Чөлөөтэй хөдөлж чадахуйц байх нь таныг илүү амжилттай харагдуулна. Хэзээ ч бөхтийж болохгүй гэдгийг анхаар. 

Дохионы хэлийг зөв ашиглаж сур

Та дохионы хэлийг хэтрүүлэн хэрэглэвэл хүмүүс таныг худлаа хэлж байна гэж бодох болно. Түүнчлэн гараа нурууныхаа ард үүрэхээс татгалзаарай. Гар ил байх үед нээлттэй байгааг тань ойлгоно. 

Элгээ эвхэж болохгүй 

Элгээ эвхэх нь “Таны ярьж буйтай би ерөөс санал нийлэхгүй байна” гэдэг дохиог тантай ярилцаж байгаа хүнд төрүүлдэг. Элгээ эвхсэн үедээ инээмсэглэсэн ч тийм ч сайн үр дүнд хүргэхгүй. 

Үсээрээ оролдохоо боль 

Хэрвээ та үсээ байнга оролдож байдаг бол энэ муу зуршлаа даруйхан хаях хэрэгтэй. Үсээ оролдохоо болиод тантай ярьж буй хүнд анхаарлаа хандуул. 

Инээ

Байнга инээмсэглэж болохгүй. Зөв цагтаа, зөв үед инээмсэглэх нь танд амжилт дагуулах болно. 

Тунг нь тааруулж гар барь 

Хүнтэй мэндэлж, гар барихдаа сул атгаж болохгүй. Гэхдээ тантай уулзсан хүний ясыг цууртал чанга атгаж болохгүй шүү дээ. 

Эх сурвалж: www.brightside.me

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
31
25
31
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.