Хичээл болон ажлаа хийж суухуйц тухтай орчинг бүрдүүлсэн газар хайж байна уу? Та бүхэнд энэ 11 кофе шопуудыг санал болгож байна. Орой болтол суух гэтэл газар олдохгүй байвал эдгээрийг зориорой.
Энэ кофе шоп 07:00-01:00 цаг хүртэл ажилладаг гэдгийг та мэдэх үү? Хийх ажлаа бариад суухад хэн ч танд саад болохгүй тийм орчин таныг уг кофе шопт хүлээж байна.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 1-р хороо буюу 120-ийн Милая сүлжээ хоолны газрын яг баруун талд.

Уг бейкерид 09:00-00:00 хүртэл ажилладаг гэдгийг би өөрөө хүртэл сая л мэдлээ.
Хаяг: МУИС 5-ийн зүүн талд Дөл төвийн нэг давхарт, 19-ийн үйлчилгээний төв Атлантис центрийн нэг давхарт тус тус байрлаж байна.

Кофе, цай, амтат хөнгөн зууш, амтат бялуу зэргээр үйлчилдэг энэ газар 07:00-23:00 хүртэл ажилладаг.
Хаяг: БЗД, 18-р хороо 27/1 буюу Натурын зам дагуу сансар үйлчилгээний төвийн баруун талд уг кофе шоп байрлаж байна.

Зөвхөн кофе уухаас гадна хоол, амттан идэх боломжтой ба шар айраг, дарс зэргээр үйлчилдэг байна. Байрлал нь танд таалагдаж магадгүй. Хэрэв та ойр байрладаг бол ийшээ ороод ажлаа хийж болох нь ээ.
Хаяг: Интерномын 2 давхарт (Өргөө 2-ын урд)

Энэ газар зуны цагийн хуваарьтаа шилжиж 08:00-22:00 цагийн хооронд ажиллах болжээ.
Хаяг: Чингэлтэй дүүрэг 1-р хороо Монгол банкны замын эсрэг талд Job & Hub cafe

6. Caffe Bene
Уг сүлжээ кофе шоп ихэнхдээ оройн 23 цаг хүртэл ажилладаг. Хамгийн удаан ажилладаг кофе шопуудын нэг гарцаагүй мөн юм. Та өөрт ойр байрлах кофе шопоор нэг ороод гараарай.

Уг кофе шоп ажлын өдрүүдэд 08:30-22:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:30-22:00 хооронд ажиллаж байна.
Хаяг: 11-р хороолол, Номин дэлгүүрийн хойд талд, GAM Centre-ийн нэг давхарт

(Тамхины өрөөний зураг)
08:00-22:00 цаг хүртэл ажилладаг ийм нэгэн кофе шоп байна. Хүний хөлд тэр болгон дарагдаад байдаггүй газар болохоор та бүхэнд юмаа хийж суухад тухтай байх болов уу.
Хаяг: Замын цагдаагийн зүүн талд S outlets дэлгүүрийн баруун талд Union building 1 давхарт UB Coffee House

Мэдээж удаан ажилладаг өөр кофе шоп гэвэл Tom N Toms-ийг нэрлэж болох юм. Хамгийн оройдоо 23 цаг гэж хаадаг. Сөүл плаза, Даутаун, 64 зэрэг олон салбарууд бий шүү.

10. The Coffee Bean & Tea Leaf Mongolia
Шангри-Ла дотор байдаг салбар нь орой 23 цаг хүртэл ажилладаг юм байна. Харин Сөүлийн гудамж, Наран Моллын 1 давхарт байрлах салбар 22 цаг хүртэл ажиллана.

11. Bean Tree UB
Найрсаг хамт олонтой уг кафе 08:00-21:30 хүртэл ажиллана.
Хаяг: Зүүн 4-н зам Соманг плаза 105 тоот
