Дэлхий даяар дэлгэрсэн энэхүү тоглоомын талаар тайлбарлах нь илүүц байх. Харин уг тоглоомыг эрчүүдээс илүү эмэгтэйчүүдийн хэрхэн хүлээж авдаг, тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлдэг нь сонирхолтой.
1. “Эмэгтэй хүүхэд байж эрэгтэй хүүхдийн тоглоом тоглолоо”, “Чи их сонирхолтой юмаа”, “Яг тоглож чадах уу” гэх мэтээр гайхах хүмүүс мундахгүй.
2. Эрэгтэй хүүхэдтэй андууран “андаа” гэж дуудах нь энгийн л үзэгдэл

3. Зарим нэг нь эмэгтэй гэвэл ч илүү анхаарал тавьж, халамжилна гээч

4. Монгол Улсын төрийн далбаагаа тавихгүй бол тоглоом эхлэлээ л бол “knock”. Манайхан гадаад хүмүүстэй тоглохдоо тийм ч таатай хүлээж авдаггүй.

5. Олон “kill ”-тэй бол магтуулаад байх нь тэр.

6. Машин барина гэдэг чинь жинхэнэ алаан байхгүй юу.

7. Улаан хөлний мөр бол айдас хүйдэс.

8. Хумсаа урт ургуулсан, хиймэл хумстай бол тоглох тухай яриад ч хэрэггүй. Гэтэл бөөн юм болж ургуулсан хумсаа авах бүр ч хайран.

9. Ганцаараа буулаа гэж бодтол дайны талбарт буух нь олонтаа.

10. Тоглоомоос хостой болох нь тэнгэрээс од шүүрэхтэй адил

Бэлтгэсэн: Ү.Үжинлхам