Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яагаад 6 өөр хадгаламжийн данстай байх ёстой вэ?

Нэг биш зургаан хадгаламж!


Шинэ оны эхний сар хагасдаа ороод байна. Оны босгон дээр олон хүн санхүүгийн сахилга батаа сайжруулна, 2019 оны төгсгөлд хадгаламжиндаа тэдэн төгрөгтэй болно гэх мэт зорилго тавьдаг. Гэвч ганцхан хадгаламжтай байх нь таны зорилгыг хоосон мөрөөдөл болгож орхих магадлалтай гэнэ. 

Би саяхан санхүүгийн сахилга баттай холбоотой нэгэн сонирхолтой нийтлэл олж уншсан бөгөөд уг нийтлэлд хийхээр болон авахаар төлөвлөж буй зүйлстээ зориулж тус бүрт нь хадгаламж нээхийг зөвлөсөн байв. Эхлээд уншихад уг зөвлөгөө нэг л “хөрсөнд бууж” өгөхгүй юм шиг санагдлаа. Зургаан өөр хадгаламж руу мөнгө хийх боломж тэр бүр олдоно гэж үү гэсэн бодол төрсөн. Дараа нь 2019 онд хийхээр төлөвлөсөн зүйлсийнхээ жагсаалтыг харсаны эцэст хэрэв би ганцхан хадгаламжтай байвал төлөвлөгөөт зүйлсдээ зөв хуваарилж зарцуулж чадах болов уу гэж өөрөөсөө асуусан. Харин та юу гэж бодож байна? Танд зургаан хадгаламж нээх шаардлага үүсэх болов уу?

Гэнэтийн нөхцөлд хэрэглэх хадгаламж 

Энэхүү хадгаламж нь ирээдүйд үүсч болох олон төрлийн эрсдэлээс хамгаалах зорилготой юм. Хамгийн багаар бодоход 3 сарын амжиргаанд хүрэлцэхүйц мөнгийг хуримтлуулахыг хичээгээрэй. Маш онцгой, чухал нөхцөлд энэ мөнгөнд гар хүрнэ. Хэрэв уг хадгаламжаас мөнгө зарцуулсан бол эргэж өмнөх үлдэгдэлд нь хүргэхийн тулд тодорхой хугацаанд бусад дансандаа мөнгө хийхээ зогсоох хэрэгтэй. 

Адал явдал 

Товчхондоо бол дараагийн аялалдаа гарахад тань зориулагдсан хадгаламж юм. Орлогын хэмжээ, аялалд гардаг давтамжаас хамаарч мөнгөө хариумтлуулаарай. Хэрэв та жилд 1-2 удаа эсвэл тэрнээс ч олон аяллаар явдаг бол ойр ойрхон мөнгө хийх шаардлага үүсэх нь тодорхой юм. Харин урт хугацаанд төлөвлөж, мөрөөдлийнхөө газар руу аялахаар бодож байгаа бол сар бүр тогтмол мөнгө нэмэх замаар аялалдаа зориулах мөнгийг босгоорой. 

Машин 

Машин бол явдаг мөнгө л гэсэн үг. Бид өдөр тутмын бензинээс эхлээд улирал тутмын засвар, арчилгаа, үзлэг оношлогоо, даатгал гээд машинд нэлээд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Машинд зориулсан хадгаламжтай хүмүүс гэнэтийн эвдрэл гэмтлээс болж санхүүгийн дарамтанд орохгүй, сахилга баттай нэг хэсэг нь шинэ машин худалдаж авах мөнгөө ч бэлдэх боломжтой. Харин машингүй хүмүүст баяр хүргэе, машинд зарцуулах мөнгөө аялалдаа хандивлаарай: :P

Байшин 

Та хараахан өөрийн гэсэн байртай болоогүй байгаа бол байр худалдаж авахад зориулсан хадгаламж үүсгэх зайлшгүй шаардлагатай. Монголын нөхцөлд урт хугацаанд биелэх зорилго байж магадгүй. Магадгүй тааламжтай нөхцөл бүрдэж байрны зээлд хамрагдахаар бол урьдчилгаа мөнгөө гаргах хэмжээний хуримтлал үүсгэхийг зорих нь зүйтэй. Тиймээс ямар ч нөхцөлд энэ мөнгөнд гар хүрэхгүй байхыг хичээгээрэй. 

Тансаг хэрэглээ

Эхлээд худалдаж авахыг хүссэн зүйлийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй (Дижитал төхөөрөмж, тавилга, хувцас гэх мэт). Жил тутам шинэчлэгдэж байдаг утас, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат зэргийг яаран худалдаж авах шаардлагагүй. Боломжийн хэмжээний хуримтлал үүсч, авахыг хүссэн зүйлийн чинь үнэ буурах юм уу хямдрал зарлах үед л энэ мөнгийг зарцуулах тухай бодож эхлээрэй. 

Баяр ёслол 

Миний уншсан нийтлэлд баяр ёслол гэдэгт Зул сарын баярыг багтаасан байсан. Харин монголчууд бидний хувьд цагаан сарын баяраар хамгийн их мөнгө зарцуулдаг. Үүнээс гадна шинэ жил, наадам, хүүхдийн баяр гэх мэт баярын үеэр ч тодорхой хэмжээний зарлага гаргадаг. Баярууд цаг хугацааны хувьд ойрхон тохиосон үед өрхийн санхүүд хүндрэл учирдаг нь нууц биш. Тиймээс баяр ёслолын өмнө зээл авч, кредит картаа ашиглахын оронд жилийн эхнээс хуримтлал үүсгээрэй. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.