UBLife Logo
LOL

Эдгээр 20 зүйлээс 15-ыг нь хийж байсан бол ТА ЗОЖИГ ХҮН

UBLife
UBLife
Эдгээр 20 зүйлээс 15-ыг нь хийж байсан бол ТА ЗОЖИГ ХҮН

1. Хэн нэгэн грүпп чатанд нэмэнгүүт л гарчихдаг. 

2. Хэнд ч мэдэгдэлгүй үдэшлэг, уулзалтаас явчихна.

3. Зарим дуудлагад зориуд хариулдаггүй. “Чимээгүй дээр нь тавьчихаад харсангүй” гэж хэлдэг.

4. И-мэйл, чат хүлээж авсан ч харах гэж яардаггүй. Учир нь хэзээ ч шууд хариулахад бэлэн байдаггүй шүү дээ.

5. Үдэшлэг, арга хэмжээний урилгыг барагтай бол хүлээж авахгүй.

6. Өөр зүйл төлөвлөсөн тухайгаа хэлж, хялбархан бултдаг.

7. Эргэн тойрны хүмүүс хоорондоо ярилцах үед ингэдэг.

8. Олон хүн, чихэлдсэн автобус, дүүрэн хүнтэй газруудаас илүү гэртээ байх нь хамгийн сайхан санагдана.

9. Гэрээсээ гарахгүй өдөржин ганцаараа байхыг “Амарсан шиг амрах” гэж нэрлэдэг.

10. Болж өгвөл бүтэн долоо хоног амарвал ч… гэж үргэлж боддог.

11. Орц, цахилгаан шат, гудамжинд ч хүнтэй таарахгүй байхыг хүсдэг.

12. Олон хүн цугласан газар сайн таньдаг хүнээсээ холдохыг хүсэхгүй.

13. Арга хэмжээнд очих үедээ "Тэнд таньдаг хүн байхгүй бол яана?" гэж айдаг.

14. Ойр дотны найзуудтайгаа гадуур уулзахаас илүү гэртээ дуудахыг илүүд үздэг.

15. Болзоонд явна гэхээс ч залхуу хүрнэ.

16. Хамт явах найз чинь болих үед чи ч бас болих болно. 

Уг нь явмаар л байсан юмсан. Гэхдээ болихоос...

17. Фэйсбүүк, нийгмийн сүлжээгээ зөвхөн цөөхөн найзууддаа харагдах “нууцлалтай” болгосон. 

18. Фэйсбүүкийнхээ "wall" дээр зөвхөн өөрөө л юм бичиж болно.

Ингээд юм бичихийг чинь харна аа...

19. Заримдаа хүмүүстэй ярилцахгүйн тулд чихэвч зүүчихдэг.

20. Хүмүүсээс илүү амьтанд дуртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.