1. Та ямар ч үед гоё сайхан дэвтрээс "гар татаж" байгаагүй.

Өнгө загвар, үзэмжтэй дэвтэр гэдэг бурхны бүтээл л гэсэн үг.
2. Өдрийн тэмдэглэл, цагийн хуваар, лекцээ бичнэ. Эсвэл зүгээр л зураг зурах зориулалтаар дэвтэр нэмж авсаар байдаг.

3. Цоо шинэ дэвтэр нээгээд эхний хуудсан дээр бичих гэдэг таны хувьд хамгийн жаргалтай үе.

4. Хаана ч, хэзээ ч өнгө үзэмжтэй дэвтэр, бичгийн хэрэгслүүд таны сэтгэлийг булаадаг.

5. Заримдаа ямар ч зорилгогүй хэр нь хэтэрхий гоё дэвтэр авчихна.

Дэлгүүрт дуусчихвал яана?
6. Дэвтрээс гадна наадаг цаас, өнгийн харандаа, тодруулагч гэдэг бусдын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хэрэгсэл шиг санагдах ч таны хувьд "улаан хобби" л гэсэн үг.

Хотын хаана ямар дэлгүүрт хэдэн загварын дэвтэр байгааг та л хамгийн сайн мэднэ.
7. Тэгээд тэр газруудаар орох бүртээ таалагдсан дэвтрээ худалдаад авчихна.

Ингээд л юу ч бичээгүй дэвтрийн цуглуулга нэмэгдсээр байна.
8. Гэхдээ танд дуустал нь "элээсэн" хайртай дэвтрүүд бий.

9. Сэтгэл хөдлөлдөө автаад дэвтэр худалдан авсан ч, яг бичье гэхээр нэг л "но-той" болчихно.

Хуудас нь хэтэрхий өргөн, бичихэд эвгүй гээд шалтгаан мундахгүй.
10. Таныг сайн мэдэх найзууд тань төрсөн өдөр, баярын үеэр юу бэлэглэх нь тодорхой.

11. Ирэх сараас л өдөр бүр тэмдэглэлийн дэвтрээ хөтлөе гэж бодох ч удалгүй ахиад л нэг сар өнгөрчихнө.

12. Гэхдээ таалагдсан дэвтрээ нэг л мэдэхэд урлагийн бүтээл болгосон байдаг.

13. Хэн нэгэн чи ийм үнэтэй дэвтэр авах гэж байгаа юм уу? гэж асуухад:

14. Энэ бүхний эцэст зөвхөн дэвтэрт зарцуулсан тооцоогоо хараад:

15. Дэвтэрт дуртай хүмүүс номонд ч дуртай гэдэгт та санал нийлэх биз ээ.
