Хаа сайгүй зүрхэн шоколад, цэцэг барьсан залуус … Харин та ганц бие. Ганц биечүүд ч баярын өдрөө хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй биш гэж үү?
1. Өөрийгөө эрхлүүл
Хүн бүр бусдад хайраа илэрхийлж байхад өөрийгөө хайрлах хэрэгтэй шүү дээ. Бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг хүн өөрийгөө хайрладаг, хүндэлдэг нэгэн байдаг. Өнөөдөр ажлаа эрт амжуулаад зөвхөн өөртөө цаг гарган, дуртай зүйлээ хийгээрэй.
2. Айдсаа давах.
Өдрийг хурдан дуусгахыг хүсэхгүй байвал, өмнө нь хийх гээд зүрхэлдэггүй байсан зүйлдээ цаг гаргаарай. Сайн залуудаа сэтгэлээ илчлэх, ганцаараа тансаг ресторанд хооллох, олны өмнө дуулж бүжиглэх гээд юу ч байж болно. Гол нь айдсаа даван туулж өөртөө урам зориг өгөх ёстойгоо санаарай.
3. Шинэ зүйлийг турших.
Йогоор хичээллэнэ гэж бодсон ч чадаагүй л байна уу? Гэртээ бялуу хийх юмсан гэж бодсоор олон жил өнгөрсөн үү? Тэгвэл өнөөдөр хамгийн тохиромжтой өдөр. Шинэ зүйл эхлэх үргэлж цоо шинэ эрч хүч бэлэглэдэг.
4. Бусдад бэлэг өгөх
Заавал сэтгэлтэй хүндээ биш, өөрийн хүндэлж хайрлаж явдаг хүндээ бэлэг өгч баярлуулаарай. Ажлыхандаа бяцхан бэлэг барих, сэтгэлээ гарган шоколад хайлуулаад өөрийн таньдаг хамгийн дажгүй залуудаа “Ганц биечүүдийн өдрийн мэнд” гээд өгөөрэй. Өгөх нь авахаасаа ерөөлтэй гэдэг шүү дээ.
5. Найзуудын Валентин тэмдэглэх
Ганц бие охидуудаараа цуглаад бие биенийхээ “Нууцлаг Валентин” болж бэлэг солилцоорой. Сайхан найзууд байхад хайрын баяраа тэмдэглэж байгаа хосуудыг шохоорхон харах хэрэг гарахгүй.
6. “Хайр гэж юу вэ?” бодлоо бичих
Хайрыг үнэхээр хүсч байгаа ч зөв нэгнийг олоогүй явна уу? Эсвэл зүгээр л хэн нэгнийг хайрлахад арай эрт байна гэж боддог уу? Өнгөрөн одсон цаг хугацаанд хайр зүрх сэтгэлийг тань өвтгөж байсан бол бүхнийг уучлах цаг болсон. Ирээдүйн тухай сайхнаар бодон өөрийн хайрлах нэгнийг ямар байгаасай, таны ямар зан чанарт дурлаасай гэж хүсч байна зэргээр хайрыг дотроо зураглаарай. Бодол боджин биелдэг гэдэг шүү дээ.
Эцэст нь, өдөр бүрийг өөрийгөө ч, бусдыг ч хайрлахын төлөө зориулаарай.