Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бэлгэдэл: Санжаасүрэнгийн Оюун


Олны дунд бэлгэдэл болтол өөрсдийгөө бүтээж чадсан эгэл жирийн суутнууд


Дэлхийн хүн

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа


С.Оюун даргыг би маш их хүндэлж явдаг. Надаар зогсохгүй өөр олон хүний хүндэлж, бахархаж явдаг эмэгтэй улстөрчдийн нэг нь яах аргагүй мөн. Энэ ч утгаараа Монгол Улсын Их хуралд таван удаа сонгогдсон түүнийг одоог хүртэл “Оюун гишүүн” гэж хүндэтгэн дууддаг биз ээ.

Бидний хувьд санаа, сэтгэл нийлдэг сэжим нь тэрбээр био-химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, шинжлэх ухааны чиглэлээр олон жил суралцсан нь. Тиймээс ч хэн хэн нь байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсны хувьд ч юм уу, асуудалд шинжлэх ухаанчаар хандаж байгаа байдал, судалгаа шинжилгээнд үндэслэж аливааг харахыг хичээдэг, техник технологийн талыг ч сонирхон судалдаг маань төстэй болов уу гэж боддог.

Зөвхөн Монголын улс төрд гэхэд л намын даргаар ажиллаж, УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хэд хэд ажиллаж, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Үүнээс гадна НҮБ-ын Байгаль орчны агентлагийн анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байлаа. Тэрбээр олон улсын тавцанд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний асуудал уур амьсгалтай холбоотой бүх л байгууллагын дунд өөрийн гэсэн тодорхой байр суурь, нэр хүндтэй олон улсын хэмжээний хүн болсон. Мөн саяхнаас БНСУ-д төвтэй “Green Climate Fund” буюу хүн төрөлхтөний хувьд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, үүнийг даван туулах, удаашруулах, дэлхийн дулаарал болон хүлэмжийн хийг бууруулах гээд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилтийн механизмийн нэг чухал хэсэг болсон байгууллагын Гадаад харилцааны даргаар томилогдсон. Эдгээр түүх бол түүний олон улсын тавцанд чухал үүрэгтэй ажиллаж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явж байгаагийн бодитой илрэл.

Мөн С.Оюун гишүүний удирддаг “Зориг сан” 1998 онд байгуулагдсанаасаа хойш 20 жилийн хугацаанд Монголын хамгийн нэр нөлөө бүхий, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг төрийн бус байгууллага болж төлөвшлөө. Тэд маш олон тэтгэлэг, манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж улсынхаа оюун санаа, хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Миний бие санаачлан, “Зориг сан”, С.Оюун гишүүнтэй хамтарч “Олон улсын эмэгтэй лидерийн форум”-ыг 2012 онд зохион байгуулж, тэр форумд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирж нээлтийн үгийг хэлж байсан нь тодхон санагдаж байна. Энэ бүхэн одоо бодоход сайхан дурсамж үлдээжээ.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
0
0
0
0
0