Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны дуулиан: Босоо Хөх Монгол

Бидэнд жигшил зэвүүцэл, айдас дүүрэн үндсэрхэг үзэл, үндсэрхэг үзэлтнүүд олон байна. Зөв чиглүүлбэл энэ бол уг нь асар их хүч.


Нүүдэлчдээ үлдээгээд нүүх үү?

“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу

Гурван зуун жилийн өмнө дарангуйллаас залхаж эрх чөлөө эрсэн олон үндэстэн нэгэн газар цуглаж байгуулсан Америкт хүртэл өнөөдөр үндсэрхэг үзэл төрийн дээр гарчихаад байхад манайд хэдэн хүн босож, хэвтсэн холбоо байгуулахад буруудаад байх юм алга. Үндэсний, үндсэрхэг үзэлтэй хэсгийг ингэж онцгойлон авч үзээд байгаагийн шалтгаан нь манайд энэ төрлийн бүлгэмүүд хамгийн хэрэгтэй цагтаа хамгийн хэрэггүй чигтээ зүтгээд байгаад санаа зовсных юм. Үндэсний үзлийн амь үүх түүх, соёл уламжлал, шашин шүтлэгээ эрхэмлэх сэтгэлд оршдог буюу дотогшоо чигтэй. Харин үндсэрхэг үзэл нь өөрсдийн эх орон, соёл, ёс заншлыг бусдаас “харамлах” буюу гадагш чиглэдэг.

Өдгөө манайхаас бусад орны үндсэрхэг, үндэсний үзлүүд бусдыг жигшин зэвүүцэхээсээ дээш ангилал ахиад “Энэ бол манай, бидний эх орон. Бид бусдын ард зогсолгүй урагшлах ёстой” гэсэн тэмүүлэл дээр нэгдэж  байна. Ганцхан жишээ Япон. Тэндээс үндсэрхэг үзлээс улбаалж хөгжсөн үндэсний үзлийн давуу талыг харж болно. Тэдний хүн нэг бүр “Би бол үндэстнийхээ соёлыг тээгч, өвлүүлэгч. Би хөдөлмөрлөхгүй бол манай үндэстэн мөхнө” гэсэн эх оронч үзэлтэй. Зун болоод өнгөрсөн Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисон Японы шигшээ багийнхан явахдаа хувцас солих өрөөгөө цэвэрлээд, ширээн дээр нь “Баярлалаа” гэсэн бичигтэй цаас үлдээгээд явсан тухай мэдээг дэлхий нийтээрээ шагшин ярьсан.


Харин бидэнд жигшил зэвүүцэл, айдас дүүрэн үндсэрхэг үзэл, үндсэрхэг үзэлтнүүд олон байна. Зөв чиглүүлбэл энэ бол уг нь асар их хүч. Гадаад л бол өөр гарагийн мэт үзэж гадуурхах хандлагыг сэрээдэг биш маргаашийн Монголыг эрүүлээр хараад дэлхийн улс гэдгээ мэдрээд зүтгэвэл хөх Монгол жинхэнээсээ босно. Монгол үндэстнүүд нэгдээд, мэдлэгээ нэмээд, Монгол соёлоо тээгээд дэлхийтэй хамтраад урагшилъя гэж хэлсэн хүн бүрт “Хужаа” шошго зүүсэн хэвээр байх юм бол нүүдэлчдээ орхиод нүүх иргэдийн цуваа улам өргөснө.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1