UBLife Logo
2018 оны Нөлөө бүхий 50

2018 оны ялагчид: Gremix

Б.Саруул
Б.Саруул
2018 оны ялагчид: Gremix

Ирээдүйн хүн"Unlimited Media Group"-ийн Гүйцэтгэх захирал Ж.Тэгшжаргал

Саяхныг хүртэл сонин, содон санагдаж байсан миллениалсын тухай яриа улирч, тэдний дараачийн үе Generation Z хэдийнэ хаалга тогшиж байна. Тэдний нэг төлөөлөл нь яах аргагүй сошиал контент бүтээгч Gremix буюу М.Ганбаяр. Багаасаа компьютер тоглоом тоглож, интернэттэй “нөхөрлөж” ирсэн тэрбээр гаднын “YouTube” контент бүтээгчдийн бичлэгийг үзэж улмаар өөрөө оролдож үзсэнээр маш богино хугацаанд интернэт хэрэглэгчдийг дагуулж чадсан. 

Ердөө хагас жилийн өмнө 40 мянган “YouTube” дагагчтай байсан түүнийг дагадаг хэрэглэгчийн тоо одоо 150 мянга давсан байна. Энд нэг зүйлийг тодруулахад, “YouTube”-д аливаа бичлэгийг 100 мянган хүн үзэх нэг хэрэг, харин 100 мянган бодит хэрэглэгч тогтмол дагана гэдэг түүнээс ч илүү онцлох явдал. Одоогоор монгол хэрэглэгчдийн дунд “Авьяаслаг Монголчууд”, “Voice” шоуны хуудас мөн Mesmerism, Gremix-ийн хуудас л 100 мянга гаруй дагагчтай болж “Silver Button”-ийн болзол хангаад байгаа.

Шинэ үеийнхний онцлог нь цахим эринд мэндэлж, дижитал хэрэглээ өдөр тутмын амьдралынх нь ердийн хэсэг болж өссөнөөрөө онцлог. Тэгвэл тэдний мэдээлэл хүлээн авах, бусадтай хуваалцах арга, хэлбэр ч өөр гэдгийн илрэл нь Gremix-ийн контентууд юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
0
0
0
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.