Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2020 оны шилдэг 13 БАРИМТАТ КИНО


2020 онд хит болж байгаа шилдэг баримтат кинонуудыг танилцуулж байна. 

Hillary

Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бараг 4 жил өнгөрсөн ч 2016 оны арванэгдүгээр сарын 8-ны өдрийн дурсамж америкчууд төдийгүй дэлхий нийтийн ой санамжид хадгалагдсаар байна. Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигч, тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны ажил, амьдралын замналыг харуулах баримтат киног Hulu бүтээжээ. 

After Truth: Disinformation and the Cost of Fake News

Дэлхий дахинд заналхийлэл учруулж буй хуурамч мэдээний уг үндэс, бодит үр дагавар түүнчлэн сонгуулийн үеэр өрнөсөн үйл явдлуудад хуурамч мэдээ ямар нөлөөлсөн талаар хөнджээ. Бид хоёр хүрэхгүй сарын дараа ирэх 4 жилд биднийг төлөөлөх хүмүүсийг сонгох гэж байна. Сонгуулиас өмнө заавал үзэх баримтат кинонуудын нэг!

The Last Dance

10 ангитай уг мини цуврал нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин асан Майкл Жорданы карьерын замналын тухай гарах бөгөөд 1997-1998 оны NBA-ийн тоглолтыг тойрсон үйл явдлыг голлон харуулжээ. 

Babies


Хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлснээс хойш нэг жилийн дотор хэрхэн өсөн торниж, хөгжиж, өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан тайлбарласан сонирхолтой цуврал. Дашрамд, энэ баримтат киног Youtube-ээс үзэх боломжтой. 

Холбоотой мэдээлэл: Netflix шилдэг баримтат кинонуудаа YouTube-д оруулжээ

Ali and Cavett: The Tale of the Tapes

Алдарт тамирчин Мухаммед Али 2016 оны 7-р сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүний Дик Каветтын ток шоунд өгсөн ярилцлагуудад тулгуурлан уг баримтат киног бүтээсэн байна. Мухаммед Али 1968-1979 оны хооронд тус шоу нэвтрүүлэгч хэд хэдэн удаа оролцож, арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн талаар үзэл бодлоо илэн далангүй хуваалцсан байдаг. 

Miss Americana

Тэйлор Свифт үргэлж хувийн амьдралаа олны нүднээс далд байлгахыг хичээж ирсэн. Харин Miss Americana кинонд хөшигний ард өрнөх үйл явдлууд, дуу бүрийн цаана орших түүх, хувийн амьдрал, хямрал, бэрхшээл гээд түүний туулж буй бүхнийг гаргаж иржээ. 

The Pharmacist

Луйзианагийн нэгэн жижиг хотод амьдардаг эм зүйч Дэн Шнайдер хүүгийнх нь амийг хөнөөсөн алуурчныг илчлэхийн тулд хэрхэн олон жилийн турш мөрдлөг явуулж, нотлох баримт цуглуулсан талаар өгүүлнэ. 

Tiger King

Хөл хорионы үеэр олны анхаарлыг татсан Tiger King баримтат кино бол Greater Wynnewood Exotic Animal Park амьтны хүрээлэнгийн эзэн, Жо Экзотик хэмээх тайзны нэрээрээ алдаршсан эрийн тухай баримтат кино юм. Барыг хамгаалах, цуглуулах нэрийн дор хэрхэн эдгээр зэрлэг амьтдыг тарчлан зовоож байсан талаар кинонд хөндсөн бөгөөд Netflix-т тавигдсанаас хойш 10 хоногийн дотор эл бүтээлийг 34.3 сая хүн үзэж, кино шүүмжлэгчдийн зүгээс ч өндөр үнэлэлт авчээ. Дашрамд дурдахад, Жо Экзотик 2019 онд амьтны эсрэг хүчирхийллийн 17 хэрэгт буруутгагдаж, 22 жилийн хорих ял сонссон юм.

McMillion$

Алдарт түргэн хоолны сүлжээ болох Макдональдс борлуулалтын урамшуулал болгож 1989-2001 оны хооронд McDonald's Monopoly тоглоомыг зохион байгуулж байв. Гэвч энэ тоглоомоос төрсөн саятнуудын хэн нь ч жинхэнэ ялагч байгаагүй бөгөөд үүний цаана нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг өрнөж байсныг энэ баримтат кинонд өгүүлнэ. 24 сая долларын томоохон залилангийн хэргийг мөрдөж байсан Холбооны мөрдөх товчоо, бусад хууль хүчний байгууллагын ажилтнууд, залилангийн сүлжээний гар хөл бологсодтой хийсэн ярилцлага энд багтжээ.

Disclosure: Trans Lives on Screen

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр трансжендер хүмүүсийн тухай цөөхөн хөнддөг. Ялангуяа трансжендер хүмүүс өөрсдийнхөө талаар нээлттэй ярьж байсан тохиолдол ховор. Тэгвэл кино, телевизийн бүтээлүүдэд трансжендер хүмүүсийг хэрхэн дүрсэлж ирсэн талаар Disclosure: Trans Lives on Screen баримтат кинонд гарна. 

Crip Camp

1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүд зориулж байгуулсан зуны зуслангийн тухай гарна. Энд ирсэн хүүхдүүд хэрхэн хүний эрхийн активист болон төлөвшиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх хэвшмэл хандлагыг өөрчлөн, нийгэмд томоохон шинэчлэл авчирсан тухай эндээс үзээрэй. 

Killer Inside: The Mind of Aaron Hernandez

Аарон Эрнандез нэгэн цагт Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн хамгийн ирээдүйтэй тамирчдын нэг гэгдэж байв. Харин 2013 онд тэрбээр Один Ллойдыг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонсжээ (өөр хэд хэдэн аллагын хэрэгт сэжиглэгдэж байсан). Чухам ямар хүчин зүйлс Аарон Эрнандезийг ирээдүйтэй тамирчнаас алуурчин болж хувиргасан талаар түүний найз нөхөд, өмгөөлөгч, сэтгүүлчид, хуучин багийн нөхөд нь энэ баримтат кинонд ярьжээ. 

A Secret Love


Пэт Хенчелл, Терри Донаху нар 65 жилийн турш бие биенээ хайрлаж, амьдралыг хамт туулсан ч ижил хүйстэн гэдгээ дотны хүмүүсээсээ олон жилийн турш нууж иржээ. Бусдаад ялгаатай байх нь "сайнд" тооцогддоггүй байсан тэр цаг үед Пэт, Терри хоёрт аливааг өөр нүдээр харах, өөрөөр хийх хүсэл тэмүүлэлтэй байсан аж. Ижил хүйстэн байсныхаа төлөө шоронд орж, ажлаасаа халагдаж, амиа егүүтгэх хүртэл хавчлага гадуурхалд ордог байсан он жилүүдийг хамтдаа туулсан "Нууц хайр"-ын түүх. 

Эх сурвалж: Elle 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
2
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.