Элон Маскын шинэ төрсөн хүүгийн нэртэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилсээр байна. Хос хоёр хүүгийнхээ нэрийг анх твиттерт зарлахад олон мянган хүн нэрний утгыг асууж, зарим нь бүр таамаглал дэвшүүлж байв. Харин тэд X Æ A-12 хэмээх нэрний утгыг ингэж тайлбарласан юм.
X - үл мэдэгдэх хувьсагч (математикийн тэгшитгэлийн)
Æ - AI буюу хиймэл оюун ухаан хэмээх үгийн товчлол
A-12 - SR-17 (бидний дуртай нисэх онгоц) -ны анхны загвар. Ямар нэгэн зэвсэг, хамгаалалтгүй ч хурдтай. Тулаанд гайхалтай сайн, хүч хэрэглэдэггүй.
A - миний дуртай дуу болох Archangel-ийн эхний үсэг гэж Граймс жиргэжээ. Харин Элон Маск найз бүсгүйнхээ тайлбарт бяцхан залруулга хийсэн байна. Граймс SR-71 онгоцны нэрийг алдаж бичсэнийг Маск 'эвтэйхэн' залруулжээ.

Үүний дараа хүүгийн нэрийг хэрхэн дуудах талаар дахин яриа гарч эхэлсэн билээ. Тэгвэл Элон Маск өчигдөр жүжигчин, комедиан Жо Роганы хөтлөн явуулдаг The Joe Rogan Experience подкастад оролцохдоо хүүгийнхээ нэрийг дуудаж үзүүлжээ. Түүний хэлснээр бол X Æ A-12 хэмээх нэрийг eks ash eɪ ˈtwelv гэж дуудах юм байна. Санасанаас энгийн байгаа биз?
Мөн Граймс жиргээнд A гэсэн товчлолыг өөрийнхөө дуртай дуу болох Archangel-ийн эхний үсэг гэж тайлбарласан бол Маск АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) хэрэгжүүлж байсан Archangel төслөөс улбаатай гэжээ. Энэ төсөл нь байлдааны зориулалттай A-12 онгоцыг хөгжүүлэх төсөл байсан аж. (Төслийн талаар ЭНД дарж дэлгэрэнгүй үзэх боломжтой)
Холбоотой мэдээлэл: Элон Маск хүүгээ X Æ A-12 гэж нэрлэсэнтэй холбоотой 10 ХӨГЖИЛТЭЙ МИЙМ
Элон Маск, Граймс нар хүүгийнхээ нэрний утгыг ингэж тайлбарлажээ