Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мишель Обамагийн подкаст бусад платформуудаар цацагдаж эхэллээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэр бүл хөгжмийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг Spotify-тай хамтран контент гаргахаар болсноо өнгөрсөн жил мэдэгдсэн билээ. Энэхүү гэрээний хүрээнд Мишель Обамагийн подкаст өнгөрсөн долоодугаар сараас зөвхөн Spotify платформ дээр байршиж, сонсогчдод хүрч эхэлсэн юм. 


Тэгвэл уг подкастын эхний улирлын дугаарууд өнөөдрөөс эхлэн (есдүгээр сарын 30-аас) бусад платформуудад тавигдахаар болсон байна. Тодруулбал, Stitcher, Google, Apple, iHeart зэрэг платформ дээр үнэгүй байрших аж. Харин шинэ дугаарууд цаашид бусад сувгуудаар цацагдах эсэх нь тодорхойгүй, мөн талууд үүнийг гэрээндээ тусгасан эсэхийг Spotify-ийн мэдэгдэлд дурдаагүй байна. 

Spotify сонсогчдоо нэмэгдүүлэхийн тулд Dope Labs, Son of Hitman, InCharge with DVF гэх мэт онцгой эрхийг нь авсан подкастуудаа бусад платформаар цацаж байсан юм. 

Холбоотой мэдээлэл: Обамагийн гэр бүл "Spotify" платформ дээр подкаст хийхээр боллоо

Эх сурвалж: The Verge

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.