Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Унтаж буй бичлэгээ YouTube-д оруулаад 7 хоногт 2400 долларын орлого олдог влоггер


Хүмүүс ажилдаа явахын тулд өглөө босож усанд ороод, цайгаа уун, хувцсаа өмсөөд гардаг. Тэгвэл Super Mainstream нэртэй влоггер унтлагын хувцсаа өмсөн орондоо орсноор ажил нь эхэлдэг байна. Тодорхой хэлбэл, тэр унтаж байгаа лайв бичлэгээ цацаж, түүнээсээ орлого олдог влоггеруудын нэг юм. 

Хэн нэгний унтаж байгаа бичлэгийг үзэх трэнд сүүлийн нэг жил хурдацтай өсчээ. 2021 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт энэ төрлийн контентын хайлтын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 426 хувиар нэмэгдсэн байна. Унтаж байгаа хүмүүсийн бичлэгийг хайж үзэхэд 2020 онд нийт 500 орчим бичлэг гарчээ. Гэтэл 2021 оны эхний 21 хоногт л гэхэд 170 гаруй бичлэг шинээр нэмэгдсэн байна. 

Та хэн нэгний унтаж байгаа бичлэгийг үзсэнийхээ төлөө мөнгө төлөхөд бэлэн үү? Унтаж байгаа бичлэгээ оруулдаг влоггерууд хэрхэн мөнгө олдог юм бол? 

Super Mainstream унтахынхаа өмнө ухаалаг туслах Алексагаа орныхоо ойролцоо тавьж, текстэн мессежийг уншиж өгдөг тохиргоог идэвхжүүлдэг гэнэ. Түүний бичлэгийг үзэж байгаа хүмүүс Super Mainstream-ийг сэрээхийн тулд хамгийн багадаа 2 фунт (2.4 доллар) төлөх ёстой ба ингэснээр үзэгчдээс ирсэн мессеж, дуу, бичлэгийг Алекса тоглуулах боломжтой болдог аж. Үзэгчид унтахыг хичээж буй влоггероос хүссэн зүйлээ асуудаг байна. Зарим нь түүний гэрийн хаягийг мэдэхийг хүсдэг бол цагдаа дуудахыг завддаг хүмүүс ч бий хэмээн тэр ярьжээ. 21 настай влоггер долоо хоногт нэг удаа ингэж лайв бичлэг хийснээр 2400 орчим долларын орлого олдог хэмээжээ. 

Сонирхолтой нь, энэ трэнд аль 2017 оноос эхэлжээ. Тухайн үед Ice Poseidon нэртэй Twitch платформын хэрэглэгч унтаж байгаа бичлэгээ шууд цацаад 5000 долларын орлого олж байсан гэнэ. Түүний дараа YouTube-д 1 сая гаруй дагагчтай Asian Andy гэх влоггер санамсаргүйгээр ийм бичлэгийг эхлүүлж, анхны бичлэгээсээ 2000 доллар олж байжээ. 

Харин 2020 онд хийсэн хоёр бичлэг нь Asian Andy-д 16 мянган долларын орлого авчирчээ. Өдгөө түүнээс санаа авч унтаж байгаа бичлэгээ цацдаг влоггеруудын тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байна. 

Харин үзэгчид янз бүрийн шалтгаанаар ийм бичлэг үзэх сэдэл төрдөг аж. Тухайлбал, АНУ-д амьдардаг 18 настай Люпита бусад үзэгчидтэй шөнийн турш идэвхтэй чатлах нь хамгийн тааламжтай санагддаг гэжээ. Тэгвэл 18 настай Эбби унтаж байгаа влоггерыг сэрээх гэж хичээхийн оронд хэн нэгний амгалан тайван нойрсож байгааг сонсох дуртай гэж ярьсан байна. 

Холбоотой мэдээлэл: Трэнд: Юу ч хийлгүй, дэлгэц ширтэж суугаа бичлэгийг 3 сая хүн үзжээ

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.