Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн аудиогоор хоорондоо харилцдаг Clubhouse платформын тухай мэдвэл зохих 4 зүйл


Фэйсбүүк, Твиттер гэх мэт нийтэд зориулсан сошиал медиагаас тодорхой хүрээний хэрэглэгчдэд чиглэсэн жижиг платформууд эрчимтэй хөгжиж эхэллээ. Үүний нэг нь өөр хоорондоо зөвхөн дуу хоолойгоор холбогддог Clubhouse хэмээх платформ юм. Хэрэглэгчдийнхээ тоог эрчимтэй нэмж буй уг платформын талаар мэдээллийг хүргэж байна. 

Clubhouse гэж юу вэ?

Clubhouse нь аудио чатад тулгуурласан сошиал медиа бөгөөд өнгөрсөн жилийн тавдугаар сараас хэрэглээнд нэвтэрчээ. Одоогоор энэ сошиал медиа компани зах зээлд 100 сая доллараар үнэлэгдэж байна. Саяхныг хүртэл Цахиурын хөндийн технологийн мэргэжилтнүүд л ихэвчлэн аудио чатыг хэрэглэдэг байсан юм. 

Харин Опра Уинфри, Эштон Катчер, Дрейк зэрэг алдартнууд Clubhouse-д нэгдсэнээр олон нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Ялангуяа Элон Маск, Марк Цукерберг нар Clubhouse-ийн ярилцлагад уригдаж, ток шоунд оролцсоны дараагаас хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдсэн байна. Элон Маск Robinhood компанийн гүйцэтгэх захирал Влад Теневийн урилгаар Clubhouse платформ дээр ярилцлага өгсөн тухайгаа жиргэсний дараа Clubhouse Media -ийн хувьцааны үнэ огцом өссөн гэнэ. Мөн нэгдүгээр сарын 31-ний байдлаар 2.3 сая хэрэглэгч Clubhouse-ийг татаж авчээ. 

Яаж 'Clubhouse'-ийн хэрэглэгч болох вэ? 

Бусад сошиал медиа шиг аппликэйшн татаж аваад шинээр хаяг үүсгэх боломжгүй, зөвхөн тухайн платформ дээр байгаа хэрэглэгчийн урилгаар (таны утасны дугаараар) нэгдэх боломжтой байдаг Clubhouse-ийн нэг онцлог юм. Үүнээс гадна Clubhouse одоогоор зөвхөн IOS үйлдлийн системтэй төхөөрөмж дээр л ажиллаж байгаа аж.

Clubhouse-ийн хэрэглэгч дээд тал нь хоёр хэрэглэгчийг л урих боломжтой байдаг тул хүссэн хүн бүр нэгдэх боломжгүй юм. Хятадууд Clubhouse-ийн урилгыг онлайнаас 23-77 доллараар худалдан авч байгаа тухай The Guardian мэдээлжээ. (2021 онд Clubhouse-ийн бета хувилбарын туршилтыг дуусгаж, хүн бүхэнд нээлттэй болгохоор ажиллаж байна гэж Clubhouse Media компани саяхан мэдэгджээ.)

Clubhouse юугаараа онцлог вэ? 

Өмнө нь дурдсанчлан Clubhouse-т хүмүүс зөвхөн аудиогоор л хоорондоо харилцах боломжтой ба тухайн яриа бичигдэж үлддэггүй нь хамгийн том давуу тал юм. Гэхдээ зарим хэрэглэгчид алдартнуудын ярилцлагыг бичин авч, YouTube гэх мэт бусад сошиал медиад байршуулах тохиолдол гарч байна. 

Ийнхүү төрөл бүрийн "хориотой" сэдвүүдийн талаар чөлөөтэй ярилцах, өөрийгөө нууцлах боломжтой байдаг тул хятадууд уг аппликэйшнийг олноороо татан авч уйгурууд, Хонконгод болж буй тэмцэл гэх мэт сэдвүүдийн талаар ярилцаж байна. Гэвч өчигдрөөс эхлээд Clubhouse Хятадад ажиллахаа больсон тухай BBC мэдээлжээ. 

'Clubhouse'-т юу хийж болох вэ?

Clubhouse-ийн гол функц бол чатны өрөө (chatroom) юм. Уригдсан хэрэглэгчид бусад хэрэглэгчдийг эсвэл сонирхдог сэдвээ дагах (follow) замаар нийтийн (public) болон хувийн (private) чатны өрөөнүүдэд нэгдэж харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлэг сонсох, өөрийнхөө санаа бодлыг хуваалцах боломжтой. Үүгээр зогсохгүй алдартнуудын ярилцлага, DJ нарын бүтээлийг сонсож, түргэн болзоонд орох боломжтой өрөөнүүд ч нэмэгдсээр байна. 

Эх сурвалж: BBC, The Guardian

Холбоотой нийтлэл: Сексийн холбогдолтой яриа өрнүүлж болох ШИНЭ ПЛАТФОРМ бий болжээ


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.