Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүк компани 'Clubhouse'-тай өрсөлдөх шинэ платформ бүтээж байна


Долоо хоногийн өмнө Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг аудиогоор хоорондоо харилцдаг Clubhouse платформд нэгдэж, араасаа олон мянган хэрэглэгчдийг дагуулсан. Тэгвэл Фэйсбүүк хэдийн 'Clubhouse'-тай өрсөлдөхөөр ижил төрлийн платформ хөгжүүлж эхэлсэн тухай Нью-Йорк Таймс мэдээлжээ

Фэйсбүүкийн удирдлагууд "ажилтнууддаа төстэй бүтээгдэхүүн бүтээхийг үүрэг болгосон" гэж хоёр ч эх сурвалж Нью-Йорк Таймст ярьсан байна. Мөн төсөл дөнгөж хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа тул хэзээ хэрэглээнд нэвтрэх талаар ярих эрт байна гэжээ. 

Өнгөрсөн жилийн тавдугаар сард нээлтээ хийсэн Clubhouse платформ Элон Маск, Марк Цукерберг, Опра Уинфри, Эштон Катчер, Дрейк зэрэг алдартнуудыг нэгтгэж чадсанаар олон нийтийн анхаарлыг татаж, хэрэглэгчдээ хурдтай нэмж буй.

Фэйсбүүк компанийн тухайд хэрэглэгчдийн анхаарлыг татаж буй шинэ технологи, платформыг өөрийн болгох эсвэл ижил төрлийн бүтээгдэхүүн гаргадгаараа алдартай. Тухайлбал, Snapchat анх стори (story) форматыг бий болгосон бөгөөд Фэйсбүүк компани уг форматыг Инстаграмдаа, сүүлд Фэйсбүүкт нэвтрүүлсэн билээ. 

Холбоотой мэдээлэл: Зөвхөн аудиогоор хоорондоо харилцдаг Clubhouse платформын тухай мэдвэл зохих 4 зүйл

Монголчууд 'Clubhouse'-т эрчимтэй нэгдэж буйг батлах 17 пост, жиргээ

Эх сурвалж: Mashable

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.