Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интернэт хурд удаашрах ГУРВАН ШАЛТГААН №2


Бид өмнөх нийтлэлдээ таны гэрийн интернэт хурдыг удаашруулж байж болзошгүй хамгийн чухал 3 хүчин зүйлийг танилцуулсан билээ. Харин энэ удаа интернэтийн хурдад нөлөөлөгч бусад шалтгаануудыг үргэлжлүүлэн танилцуулахаар бэлтгэлээ. Уншигч та бидний хүргэж буй зөвлөгөө мэдээллүүдийг хэрэгжүүлснээр удаан интернэтийн асуудлаас ангижирч мэдэх юм.

Веб хөтчийн ачаалал
 Та интернэт ашиглахдаа хэт олон веб хуудас нээж орхихоос зайлсхийгээрэй. Веб хөтөч дээрээ нэг дор олон хуудас нээх болон хэд хэдэн программд зэрэг хандах, эдгээрийн хажуугаар файл татах зэрэг үйлдлүүд нь таны компьютерийг гацааж, интернэтийн хурдыг сааруулж болзошгүй. Тиймээс шаардлагагүй бол олон хуудсаа хааж, интернэтэд холбогдсон үедээ ашиглахгүй олон программ зэрэг ачаалахаас сэргийлээрэй.

Төхөөрөмжийн элэгдэл

Хүн бүр гэртээ байх болж интернэтийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа ч таны интернэтийн хурд хөл хорионоос ч өмнө удаашраад эхэлсэн бол та WiFi төхөөрөмжөө солих цаг нь болжээ.

Жилээс жилд өрхийн интернэтийн хурд нэмэгдэхийн сацуу дамжуулах төхөөрөмжийн хүчин чадал ч нэмэгдэн шинэчлэгдсээр байгаа билээ. Харин таны гэрт олон жилийн турш ашиглаж хуучирсан төхөөрөмж бий бол төхөөрөмжөө шинэчлэхийг зөвлөе.

Ухаалаг төхөөрөмжийн загвар
Таны ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн загвар авч буй интернэтийн хурдад нөлөөлдөг гэдгийг мэдэх үү?

Техник технологийн хөгжил асар хурдацтайгаар дэвшин өөрчлөгдсөөр байна. Тэгвэл WiFi дамжуулах төхөөрөмж хуучран солих шаардлагатай болдгийн нэгэн адилаар хүлээн авах ухаалаг төхөөрөмж ч бас энэхүү хурдацтай хөгжлийн хөлд өртдөг ажээ. Өөрөөр хэлбэл зөвхөн интернэтийн хурдаас гадна интернэтэд хандан ашиглаж байгаа таны ухаалаг төхөөрөмжийн (гар утас, таблет, компьютер г.м) хүчин чадал, загвар модел хэт хуучирсан байх нь интернэтийн хурдад нөлөөлөгч нэгэн хүчин зүйл болдог байна.

Мөн мэдээж дэлхий даяар үүссэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх хүмүүс гэрээсээ ажиллаж, сурах болсон нь интернэтийн хэрэглээг огцом нэмэгдүүлж хурд унах онцгой шалтгаан болж буйг энд дурдах нь зөв юм. Гэсэн хэдий ч таны интернэт удаан байгаа бол бидний бэлтгэсэн өмнөх  болон энэ удаагийн мэдээллүүдийг хэрэгжүүлээд үзэхийг дахин зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
7
1
3
1
6
2
12

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.02 172.68.146.197

teneg iin

0 Хариулах


Puujeero 2021.02.26 172.69.45.135

Bas Windows update

0 Хариулах