Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЯГ ОДОО үзэх бүх цаг үеийн хамгийн шилдэг 9 ДУУРЬ


Өнөөдөр /2021.10.25/ Дэлхийн Дуурийн өдөр тохиож байна. Дуурийн урлагийг бүжиг, жүжиг, хөгжим, яруу найраг, уран зураг, театрын зураг зэрэг урлагийн бүхий л төрлүүдийг агуулсан "төгс" бүтээл хэмээдэг. Дуурийн ертөнцөд "сонгодог" хэмээн мөнхөрсөн бүх цаг үеийн хамгийн гайхалтай 9 дуурийг бүрэн эхээр нь үзэж болох эх сурвалжийн хамт хүргэж байна. Театрт үзэх боломжгүй энэ үед гэртээ дуу, чанарыг нь тохируулан тухлан үзээрэй. 

#1  Ж.Бизе "Кармен" дуурь

Кармен дуурийг анх 1875 онд Парисын “Опера-Комик” театрын тайзнаа тавьжээ. Дуурийн гол дүр Дон Хосе үзэсгэлэнт Карменыг гэсэн сэтгэлээсээ болж цэргийн албаа орхин дээрэмчин болж буйгаар үйл явдал өрнөнө. Жорж Бизе 30 гаруй дуурь бичсэн ч алдарт хүрсэн нь зөвхөн “Кармен” гэнэ. 

“Кармен” дуурийн талаарх сонирхолтой 15 баримт

#2 Ж.Верди "Травиата" дуурь

Балет гэмэгц хүн бүрт "Хунт нуур" санаанд ордог бол дуурийн урлагийг Жузеппе Вердигийн “Травиата” дангаар төлөөлж чадна. Гоо үзэсгэлэн, дээдсийн хүрээлэнд үйл явдал өрнөх бөгөөд чин сэтгэлийн хайр, харуусал, хүсэл, ер бусын эргэлтүүдийг багтаасан гайхалтай дуурь юм. 

#3 Ж.Пуччини "Тоска" дуурь

Энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуурийн дуучдын ур чадварыг сорьдог чамгүй хүнд дуурь, тэр чинээгээрээ шилдэгт тооцогдох сод бүтээл юм. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг үзэгчдэд бүтээн зураглах аж.

#4 Ж.Россини “Севилийн үсчин” дуурь 

"Севилийн үсчин" нь 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч үе үеийн театрынхан цаг үедээ тохируулан өөрчлөн тоглосоор иржээ. Севиль хотын сэргэлэн цовоо, авхаалжтай эр Фигарогийн баритон гоцлолыг заавал сонсууштай... 

#5 Ж.Верди "Риголетто" дуурь

Виктор Хюгогийн "Хааны зугаа цэнгэл" хэмээх зохиолоос сэдэвлэн Ж.Верди энэхүү дууриа 3 үзэгдэлтэйгээр бүтээжээ. 1852 оны сүүлээс дэлхийн шилдэг театруудад тавигдаж эхэлсэн сонгодог бүтээл юм. 

#6 Ж.Верди "Аида" дуурь

Хүчирхэг бөгөөд уянгалаг дууны төгс хослол хэмээгддэг "Аида" дуурийг 1871 онд Египетийн хааны хүсэлтээр зохиожээ. Дэлхийн сонгодог театр бүрт заавал тоглогддог энэхүү дуурь нь цар хүрээ, утга агуулга, найруулга, хөгжим гээд бүхий л талаараа өндөр түвшинд бүтээгджээ. 

#7 Ж.Пуччини "Богема" дуурь

"Богема" дуурийг 1896 оны хоёрдугаар сард Турин хотноо анх тавьж байжээ. Италийн дуурийн театруудад тогтмол тоглогдсоор өдгөө дэлхийн өнцөг булан бүр дэх театруудын гол бүтээл болоод буй. Эмгэнэлт хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх гайхалтай сод бүтээл юм. 

#8 В.А.Моцарт "Дон Жуан" дуурь 

Нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын зохиосон шилдэг бүтээлийн нэг. Сээтгэнүүр атлаа эрх чөлөөг бэлгэдсэн эмгэнэлт түүх бүхий "Дон Жуан"-ыг "Бүх дуурийн дээж" хэмээн нэрлэх нь бий. 

#9 Ж.Пуччини "Чио Чио Сан" дуурь

Дэлхий дахинаа хамгийн их тоглогддог дууриудын 6-т бичигддэг бүтээл. Эмэгтэй хүний дотоод сэтгэл, тэсвэр тэвчээр, гүн гүнзгий хүсэл тэмүүллийг уран тансаг дүрслэн бүтээжээ. Сэтгэл хөндөн, эмзэглүүлэх "зөөлөн" атлаа "чанга" дуурь. 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Эрт эдүгээг холбосон шоу
2
22 цагийн өмнө
Анхны төрт улсаар аялаарай
3
Уржигдар
"Louis Vuitton"-ий анхны хар арьст АРТ ДИРЕКТОР Виргил Аблохын тухай 7 БАРИМТ
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.