Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Мөнгөө удирдаж чаддаггүй хүмүүсийн хамгийн их гаргадаг 5 АЛДАА


Шинэ оны эхэнд хүмүүсийн зорилгодоо багтаадаг чухал зүйлсийн нэг бол яах аргагүй мөнгө, санхүү билээ. Зарим хүн энэ онд илүү их орлого олохыг зорьж байгаа бол зарим нь кредит картынхаа өрийг төлөх, үрэлгэн зангаа хазаарлаж хэмнэлттэй амьдрах, нөгөө хэсэг нь илүү ихийг хадгалахыг зорьж буй болов уу. Таны хувийн санхүүгийн зорилго юу ч байсан дараах алдааг бүү гаргаарай. 

Орлого, зарлагаа хянахгүй байх

Цалин буугаад 7 хоноход л хамаг мөнгөө үрчихдэг, дараагийн цалин хүртэл байнга "бүсээ чангалж" амьдардаг бол энэ нь таныг төсөв хөтлөх хамгийн энгийн дадлыг хэвшүүлээгүйг харуулж байна. Санхүүгийн сахилга баттай байх хамгийн эхний алхам нь төсөв хөтлөх буюу орлого, зарлагаа хянахаас эхэлнэ. Та сард хэр их орлого олдог (цалин, нэмэлт орлого, урамшуулал гэх мэт), түүнээс хэдийг нь зарцуулдгаа тогтмол хянахгүй бол таны орлого нэмэгдсэн ч халаас нимгэн хэвээр байх болно. Хянаж чадахгүй бол өөрчилж чадахгүй шүү дээ.   

Зардлуудаа эрэмбэлэхгүй байх

Таны орлогоос тодорхой хэсэг нь тогтмол зарлага болж гарах нь ойлгомжтой. Заримдаа та интернэт, гар утасны төлбөр гэх мэт зайлшгүй зардлуудаа төлөөгүй хэрнээ шинэ хувцас, хэрэглэлд түрүүлж мөнгө үрдэг үү? Тийм бол та орлого, зарлагаа хянахаас гадна урсгал зарлагуудаа чухал, чухал бусаар нь эрэмбэлж сурах шаардлагатай. Юун түрүүнд өмнөх сарын төсвөө сөхөж, нэг сарын турш юунд хамгийн их мөнгө зарцуулснаа, тэдгээр нь чухал, зайлшгүй зарлагууд байсан эсэхийг нягтлаарай. Үүний дараа л та хэрэггүй зардлаа танах, хэмнэх, мөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай зүйлсээ тодорхойлох боломжтой болно. 

Олсныхоо зоргоор үрэх

Хэмнэлттэй амьдарна гэдэг нь нарийлах биш, харин мөнгөө ухаалаг зарцуулах ухаан юм. Хүмүүс орлогоо нэмж байж л санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэж итгэдэг. Мэдээж орлогоо нэмэх нь чухал ч орлогыг дагаад зарлага өссөөр байвал та хэзээд ядуу хэвээр үлдэнэ. Тиймээс олсныхоо хэрээр үрдэг бодлогогүй зангаа засаж, хэрэгцээгүй зардлуудаа танах, хэмнэх алхмыг хэрэгжүүл. Хамгийн их үйлчлүүлдэг, байнга бараа, бүтээгдэхүүн худалдаж авдаг газрууддаа анхаарал хандуул. Жишээ нь, 7 хоногт хэдэн төгрөгийг гадуур хооллоход эсвэл кофе авч уухад зарцуулж байна вэ гэдгээс л амьдрал эхэлнэ шүү дээ.   

Бодит тооцоолол гаргахгүй байх

Та сард хэдий хэмжээний орлого олж, түүнийгээ хэзээ, юунд зарцуулахаа мэддэг болсон гэж төсөөлье. Харин одоо зарлагаасаа илүү гарсан мөнгийг хэрхэх тухай бодоцгооё. Шинэ байр, машин, аялал гэх мэт урт хугацааны зорилтуудад хүрэхийн тулд бодит тооцоолол гаргах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, та аялах хүсэлтэй бол үүнд хэр хэмжээний мөнгө хэрэгтэйг төсөвлөж, хадгаламжийн хэмжээ, бодогдох хүүг урьдчилан тооцоолбол таны зорилго илүү бодитой болно. Хэмжиж болохуйц тооцоолол гаргахгүйгээр зорилго тавих нь хий хоосон мөрөөдлөөс хэтрэхгүй. 

Хуримтлал үүсгэхгүй байх

Урт болон богино хугацааны хэрэгцээнд зориулж хуримтлал үүсгэх хэрэгцээ хүн бүрд байдаг. Өөрөөр хэлбэл, нэгээс олон хадгаламж үүсгэх хэрэгцээ бий гэсэн үг. Иймд та зорилтот хадгаламж нээн, тус бүрд нь нэр өгч, өдөр бүр, долоо хоног тутам, эсвэл сар болгон автоматаар мөнгө хийж байхаар тохируулаарай. Боломжтой үедээ хадгаламждаа мөнгө хийнэ гэж найдаад хэрэггүй. Автоматаар татдаг байвал аяндаа тэр мөнгө "байхгүй" гэж бодоод амьдралаа зохицуулаад сурчихна.   

Холбоотой мэдээлэл: Яагаад 6 өөр хадгаламжийн данстай байх ёстой вэ?

За одоо дээрх бүгдийг ерөнхийд нь тоймлоё, санхүүгийн сахилга баттай болохын тулд та юун түрүүнд сарын тогтмол орлого болон зарлагаа хянаж байх шаардлагатай юм. Үүний дараа зардлуудаа эрэмбэлж, хамгийн чухлыг хугацаандаа төлөх, онцын шаардлагагүй зардлуудаа танах зуршлыг өөртөө хэвшүүлээрэй. Харин дараа нь илүү гарсан орлогоо өсгөж, юунд зарцуулахаа төлөвлөн хадгаламж үүсгэх нь зүйтэй. 

Ингээд харахаар маш олон санхүүгийн тооцоолол хийх шаардлагатай юм шиг харагдаж байгаа биз?   Тэгвэл энэ бүхнийг Khan Bank аппликэйшнд шинээр нэмэгдсэн “Миний санхүү”, “Зорилтот хадгаламж” цэсэнд даатгаарай.

Та “Миний санхүү” цэсээр сүүлийн 6 сар хүртэлх хугацаан дахь орлого, зарлагын мэдээллээ ангилан харах боломжтойгоос гадна хамгийн их үйлчлүүлсэн байгууллага, гол худалдан авалт зэрэг мэдээллээ хянах боломжтой. Мөн төсөв оруулах, төлөвлөх зэрэг хувийн санхүүгээ удирдахад хэрэгтэй бүхэн энд бий. 

Харин “Зорилтот хадгаламж” шинэ цэсээр та 8 ангиллын хүрээнд өөртөө зорилго үүсгэн хадгаламж нээх, автомат хуримтлалд бүртгүүлэх, хуримтлалын явцаа харахаас гадна хянаж болно. Зорилтот хадгаламждаа та нэр өгч, өдөр бүр, долоо хоног тутам, сар болгон автоматаар мөнгө хийж байхаар тохируулан хуримтлал үүсгэх боломжтой гээд боддоо?   

Одоо ганцхан туршиж үзэх л үлдлээ. 

“Миний санхүү” цэсийн зааварчилгааг ЭНД, “Зорилтот хадгаламж” цэсийн зааварчилгааг ЭНД дарж аваарай.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.