Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл


Сургуулиа төгсөж ажлын талбарт гарна гэж бодохоор айдас, догдлол аль аль нь төрж байгаа биз? Өөрөө орлого олж, бие даан амьдарч, одооноос л яг "алаад өгнө" гэсэн мэдрэмж төрөхийн зэрэгцээ онцгүй газар ажилд орчихвол яана, цалин нь хэр бол, ер нь ажил олж чадах болов уу гэх мэт олон янзын эргэлзээ чамд төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ. Анхны ажлаа амжилттай сонгоход чинь туслах зөвлөгөөг бид бэлдлээ. 

Энэ дашрамд, шинэ төгсөгчдөд нэгэн таатай мэдээ дуулгахад, Юнител групп шинээр 250 ажлын байр зарлаад байна. Гэртэйгээ ойр дундын оффисоос сонгож ажиллах, уян хатан ажлын цагийн хуваарь, шинэ төгсөгч гэж айлгүй хамтдаа туршлага хуримтлуулах боломж гээд залуучуудын хамгийн их эрэлхийлдэг давуу талуудыг тэд санал болгож байгаа аж. Эрч хүчтэй, эерэг, бүтээлч хамт олонтой нэгдэх боломжийг бүү алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.  

Анхны ажил чиний эцсийн зогсоол биш

Шинэ ажилд орохоос өмнө "Би зөв сонголт хийсэн болов уу", "Эндээ хадагдаад үлдчихвэл яах вэ" гэсэн бодол төрж магадгүй. Тэгвэл энэ бодлоо толгойноосоо авч хая. Саяхны судалгаагаар шинэ төгсөгчдийн 71 хувь нь анхны компанидаа нэг жил ба түүнээс бага хугацаанд ажиллаад гардаг гэсэн үр дүн гарчээ. Тиймээс сонголтоо 100 хувь зөв байлгах гэж хичээх шаардлагагүй. Харин ч анхны ажил бол өөрийгөө мөн карьерын тал дээр юу хүсдэгээ олж мэдэх аялал гэж бодоорой. Нөгөө талаар шинэ төгсөгчид анхны ажилдаа удаан тогтдоггүй байж болох ч энэ нь ажиллах байгууллагаа сонгохдоо хөнгөн хийсвэр хандана гэсэн үг ерөөсөө ч биш юм. Ажиллах компанидаа зөв шалгуур тавьж чадвал чи карьераа амжилттай эхлүүлэх хамгийн том алхмаа хийсэн гэсэн үг. 

Байгууллагын соёлоос эхэл 

Зарим хүмүүс цалин, хангамж сайтай ажлаа орхиж байхад зарим нь яагаад бага цалин, ачаалалтай нөхцөлд ч үргэлжлүүлэн ажилладаг гэж бодож байна? Ихэнх тохиолдолд энэ нь баг хамт олон, байгууллагын соёлоос шалтгаалсан байдаг. Ажлын таатай орчин нь чадварлаг хүмүүсийг татах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болдог бол ажилчид нь хоорондоо таагүй харилцаатай, хов жив ихтэй, удирдлагууд нь ажилчдадаа шударга бус ханддаг гэхчлэн тухайн байгууллагад хортой соёл давамгайлсан байвал ямар ч өндөр цалин хөлс, хангамж хүмүүсийг тогтоож дийлдэггүй. Тиймээс ажиллахыг хүсэж буй компанийнхаа соёлыг сайтар судалж мэдэхийг хичээ. 

  • Одоо ажиллаж байгаа болон хуучин ажилчдаас асуух нь хамгийн тохиромжтой. 
  • Ярилцлагын үеэр өдөр тутмын ажил хэрхэн явагддаг, ажилчдынхаа өсөлт хөгжлийг хэрхэн дэмждэг, хамт олноороо хэр ойрхон гардаг гэх мэт байгууллагын соёлтой холбоотой зүйлсийг шууд бусаар асууж мэдэхийг хичээ. 
  • Ярилцлагад уригдсан бол цагаасаа жаахан эрт очиж оффисын уур амьсгал, ажилчдын хоорондын харилцааг ажигла. 
  • Тухайн компанитай холбоотой хэвлэлээр цацагдсан мэдээлэл, компанийн сошиал сүлжээ, албан ёсны вэб сайтдаа оруулсан мэдээллийг уншиж судал. 

Суралцах, ур чадвараа ахиулах боломжтой юу?

Ажлын байран дээрээ хөгжиж, ур чадвараа дээшлүүлэх боломжтой эсэх нь шинэ төгсөгчдийн чухалчилбал зохих бас нэг шалгуур юм. Иймд:

  • Тухайн байгууллага ажилчдынхаа мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжлийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийж, тогтмол сургалт зохион байгуулдаг эсэхийг ярилцлагын үеэр асуух, судалж мэдэх,
  • Чамд менторлох боломжтой хүн тухайн байгууллагад байгаа юу гэдгийг эргэцүүл. Шинэ төгсөгчдийн хувьд туршлагатай, ур чадвартай удирдлага, хамтран ажиллагсдаасаа зөвлөгөө, ажил хэрэгч шүүмж авах боломжтой байна гэдэг тун чухал билээ. 

Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадах уу?

Хийх ажлаасаа урьтаж цалин асуух эсвэл ажилд орж л байвал бага цалинтай байсан яахав гэж бодохын аль аль нь өрөөсгөл юм. Хэдий туршлага, ур чадвар багатай байлаа ч өөрийгөө шударгаар үнэлүүлэхээс цааргалж хэрхэвч болохгүй. Гэвч шударга үнэлгээ нь зөвхөн цалингийн тухай асуудал биш бөгөөд бонус, урамшуулал, даатгал, амралт гээд бүгд хамаатай. Иймээс ажлын санал хүлээж авахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг даалгавар, ажлын ачаалалтайгаа нийцэхүйц шударга үнэлж байна уу гэдгийг бодолцоорой. Судалгаанаас үзэхэд ажил горилогчдын 49 хувь нь анх санал болгосон цалинг нэмэгдүүлэх оролдлого хийдэггүй, эмэгтэйчүүд адилхан ур чадвартай эрэгтэйчүүдээс бага цалингаар ажилладаг нь тогтоогджээ. 

Ажлын уян хатан нөхцөл

Дэлхийн дахинд ажиллах хэв маяг, ажлын орчин хурдтай шинэчлэгдэж байна. Оффис, ажлын таван өдөр, 8 цаг гэх мэт уламжлалт ойлголт өөрчлөгдөж, холимог (hybrid) ажлын байр, зайнаас ажиллах, дөрвөн ажлын өдрөөр солигдон илүү уян хатан болж буй. Иймд тухайн байгууллага уламжлалт, хатуу арга барилаар ажиллахыг санал болгож байна уу эсвэл ажилчдынхаа бүтээмж, хувийн онцлогийг харгалзсан шинэлэг нөхцөлийг бүрдүүлж үү гэдгийг харгалзаж үзээрэй. Тухайлбал:

  • Ажлын цаг (Ажлаа заавал тодорхой нэг цагт эхлүүлж, дуусгахыг шаарддаггүй)
  • Байршил (Хамтын оффис эсвэл өөрт таатай байршлаас ажиллахыг зөвшөөрдөг)
  • Тав тух 
  • Ажил амьдралын тэнцвэрийг хангасан байдал зэргийг нэн тэргүүнд хараарай. 

Корпорац компани уу, эсвэл жижиг старт-апп уу?

Эцэст нь, чи корпорацын соёлтой том байгууллагыг сонгох уу эсвэл жижиг старт-апп компанид ажиллах уу гэдгээ сайтар эргэцүүл. Мэдээж хэрэг аль аль нь сул болон давуу талтай. Чухам аль нь чиний үнэт зүйл, сонирхол, хувь хүний онцлогт нийцэхийг дээрх шалгууруудад тулгуурлан үнэлээрэй. 

  • Корпорац компани: Том байгууллагын соёл, менежментийн арга барил харьцангуй тогтсон байдаг. Тийм учраас чиний гүйцэтгэх үүрэг даалгавар тодорхой, ажилчдадаа төрөл бүрийн урамшуулал, тав тух, боломж санал болгодог. Цаашлаад том, амжилттай компани учраас ажилчин тодорхой эрсдэл үүрэхгүй. Гэлээ ч ажиллах олон шат дамжлагатай, тухтай бүсдээ нэг л үүрэг даалгавраа гүйцэтгэсээр байх нь зарим хүнд сул тал болохыг үгүйсгэхгүй. 
  • Старт-апп: Дөнгөж байгуулагдсан жижиг компанид орвол ажил, үүргийн хуваарийн дагуу гэхээсээ нөхцөл байдлаасаа хамаарч янз бүрийн ажил гүйцэтгэх хэрэгтэй болно, илүү их хариуцлага үүрнэ. Энэ утгаараа шинэ зүйлд суралцах боломж илүү их гарч мэднэ. Гэвч компанийн цаашдын ирээдүй, амжилт гаргах эсэхийг мэдэхэд бэрх билээ.

Холбоотой мэдээлэл: Шинэхэн төгсөгчдөд CV-гээ “тултал” нь бичихэд туслах аминчхан зөвлөгөө

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
ЭЕШ: 208 хүүхэд 800 оноо авч, 7333 хүүхэд босго оноо давсангүй
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.