Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Шинэхэн төгсөгчдөд CV-гээ “тултал” нь бичихэд туслах аминчхан зөвлөгөө


Шинэхэн төгсөгчдийн хамгийн том асуудал бол ажил олгогчдод сэтгэгдэл төрүүлэхүйц CV бичих явдал юм. Чи хэчнээн чадварлаг, мэдлэгтэй, энэ ажилд орохыг чин сэтгэлээ хүсэж буй нэгэн байлаа ч үүнийгээ CV-гээрээ илэрхийлж чадахгүй бол ярилцлагад уригдах боломжгүй шүү дээ. Мэдээж хэрэг шинэ төгсөгчид ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар дутмаг байж болох ч энэ нь чамайг хүссэн ажилдаа тэнцэх эсэхийг тодорхойлох бүх шалгуур биш гэдгийг санах хэрэгтэй. Хамгийн гол нь юуг, яаж илэрхийлэхэд л учир нь оршиж байгаа юм шүү дээ. 

Энэ дашрамд, төгсөх курсын оюутнууд болон дипломоо гардаж аваад удаагүй байгаа шинэ төгсөгчдөд нэгэн таатай мэдээ дуулгахад, Юнител групп шинээр 250 ажлын байр зарлаад байна. Гэртэйгээ ойр дундын оффисоос сонгож ажиллах, уян хатан ажлын цагийн хуваарь, шинэ төгсөгч гэж айлгүй хамтдаа туршлага хуримтлуулах боломж гээд залуучуудын хамгийн их эрэлхийлдэг давуу талуудыг тэд санал болгож байгаа аж. Эрч хүчтэй, эерэг, бүтээлч хамт олонтой нэгдэх боломжийг бүү алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.   

Зайлшгүй багтах ёстой мэдээллүүд

Холбоо барих мэдээлэл: Овог нэр, утасны дугаар, и-мэйл, хаягаа бүтнээр нь бичих 

Профайл: Энэ бол таныг бусдаас ялгарахад туслах товч танилцуулга юм. Профайл хэсэгт карьерынхаа цаашдын зорилгоо илэрхийлэхийн зэрэгцээ (жишээ нь, ямар чиглэлээр мэргэшихийг хүсэж байгаа), мэргэшсэн салбар, амжилт, чухал сертификат, ур чадвар зэргээ дурдаж болно. Товч танилцуулгаа 100 үгэнд багтаан тодорхой бөгөөд анхаарал татахуйц байлгахыг хичээгээрэй. 

Боловсрол: Эзэмшсэн боловсрол (мэргэжлийн ур чадвараа ахиулсан сургалт, дамжаа байж болно)-оо хамгийн сүүлд төгссөн сургуулиасаа эхлэн бичнэ. Ингэхдээ элссэн болон төгссөн он, голч оноо зэргийг багтаагаарай.

Ажлын туршлага: Хамгийн сүүлд хийж байсан ажлаас эхлэн дурдах бөгөөд албан тушаал, компанийн нэр, ажилласан хугацаа, гүйцэтгэж байсан үүргээ цэгцтэй бичнэ. 

Ур чадвар ба амжилт: Гадаад хэлний мэдлэг, IT мөн таны ажил мэргэжилд хамаарах бусад чухал ур чадварыг жагсаан бичнэ. Өөрийгөө дөвийлгөж үнэлэхээс татгалзаж, бодитой байхыг хичээгээрэй. Жишээ нь, англи хэлний ур чадвар "сайн" гэхийн оронд IELTS, TOEFL-ийн оноогоо бичих эсвэл C1,C2 гэх мэтчилэн стандарт үнэлгээг бичих нь зүйтэй. Түүнчлэн гаргасан амжилтаа бичиж болно. Олон жилийн ажлын туршлагатай хүмүүс ихэвчлэн "Ажлын туршлага" хэсэгт ажил тус бүрээр нь амжилтаа бичих нь бий. 

Сонирхол: CV-нд оруулж буй бүх мэдээлэл таны өргөдөл гаргасан ажлын байр, түүнд шаардагдах ур чадвартай холбоотой байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Тиймээс сонирхол хэсэгт ямар ч зорилгогүйгээр "аялах, шүлэг унших" гэж бичих нь үгийн гарз юм. Харин мэргэжилтэйгээ холбоотой блог хөтөлдөг, хоббигоороо тууштай хичээллэж амжилт гаргасан, спортын зэрэг, цолтой бол оруулаарай. Эсвэл таны хувийн зан чанарыг илэрхийлэхүйц мэдээлэл байвал тохиромжтой. Тухайлбал: "Ширээний теннисээр 7 жил хичээллэж байгаа" гэж бичсэн байвал энэ нь чамайг аливаад тууштай нэгэн гэдгийг чинь шууд бусаар илэрхийлэх болно. 

Оруулах шаардлагагүй мэдээлэл: Цээж зураг, нас, төрсөн он, гэрлэлтийн байдал зэрэг мэдээллийг мэргэжлийн CV-д оруулах шаардлагагүй юм. 

Формат

  • Хэмжээ: CV дунджаар А4 хэмжээтэй цаасны хоёр хуудсаас хэтрэхгүй байна. Шинэхэн төгсөгчдийн хувьд нэг хуудсанд багтаасан ч болно.
  • Үсгийн фонт: Arial, Calibri, Times New Roman зэрэг мэргэжлийн, цэгцтэй, уншихад хялбар үсгийн фонт сонгоорой. Comic Sans гэх мэт фонтоос татгалз. 
  • Фонтын хэмжээ: Толгой хэсэгт CV эсвэл curriculum vitae гэх мэт шаардлагагүй мэдээлэл бус нэрээ бичих нь зүйтэй. Фонтын хэмжээ нь бусад хэсгээс арай том (14 эсвэл 16), тодруулсан (bold) байвал зохимжтой. Толгой хэсгээс бусад текстийн хэмжээ 10-12 байвал тохиромжтой.
  • Зохион байгуулалт: Хүний нөөцийн мэргэжилтнүүд маш олон CV-тэй танилцдаг учраас гол гол мэдээллийг гүйлгэж хардаг. Иймд таны CV маш цэгцтэй (сум татаж доошоо жагсаан бичсэн), он цагаар нь дараалуулсан (тэд хамгийн сүүлд хийсэн ажил, гаргасан амжилтыг түрүүлж хардаг) байх шаардлагатай. 
  • Файлын формат: Тухайн байгууллага өөр хэлбэрээр илгээхийг шаардаагүй л бол CV-гээ үргэлж PDF хэлбэрээр илгээж байгаарай.

Хэрхэн бусдаас ялгарах сайн CV бичих вэ? 

  • Юун түрүүнд, сэтгэгдэл төрүүлэхүйц сайн CV бичих нь жижиг зүйлээс эхэлдгийг бүү мартаарай. Жишээ нь, үг үсэг, утга найруулгын алдаа гаргаагүй байх, файлаа хадгалахдаа "Б.Намуун-CV" гэхчлэн тодорхой нэр өгсөн байх нь таныг нягт нямбай, ажил хэрэгч хүн гэдгийг илтгэх болно. 
  • Ур чадвар, гаргасан амжилт зэргээ тодорхойлохдоо зөв, оновчтой түлхүүр үг сонгох,
  • Нэг ижил CV-гээ олон компани руу явуулахын оронд байгууллага тус бүрийн онцлог, шаардаж буй ур чадварт нийцүүлэн мэдээллээ багахан өөрчлөх нь ярилцлагад уригдах боломжийг чинь нэмэгдүүлнэ. 
  • Үнэхээр чиний ажиллахыг хүсэж байгаа газар мөн эсэхийг тодорхойлохын тулд тухайн компанийн талаар аль болох ихийг судалж мэд. Компанийн вэб сайт, сошиал хаягтаа оруулсан постуудыг хар. Хүмүүс ихэвчлэн ажлын зар хараад ямар компани гэдгийг нь төдийлөн мэдэхгүй хэрнээ CV-гээ явуулдаг. Тиймээс судалгаа сайн явуулсан хүн түүнийгээ CV-дээ ямар нэгэн байдлаар тусгаж, бусдаасаа ялгарах нь гарцаагүй.
  • Ямар ч тохиолдолд худал мэдээлэл оруулж болохгүй. Мөн багийн тоглогч, хөдөлмөрч, олон үүрэг даалгавар зэрэг гүйцэтгэх чадвартай гэх мэт хэт ерөнхий, хэтрүүлсэн хэллэгээс зайлсхий. Үүний оронд ур чадвараа бодит жишээтэй бичих нь илүү итгэл үнэмшил төрүүлэх болно.
  • Шинэ төгсөгчдийн гаргадаг өөр нэг алдаа бол горилж буй ажлын байранд ямар ч хамаагүй, нөлөөгүй эсвэл бүр сөргөөр нөлөөлөх мэдээллийг CV-дээ оруулах явдал юм. Жишээ нь, чи оюутан байхдаа ресторанд нэг сар зөөгчөөр ажилласан гэдэг мэдээллийг CV-дээ оруулжээ гэж бодъё. Хэрэв тухайн байгууллага тогтвортой ажиллах хүн хайж байгаа бол энэ мэт богино хугацаанд ажиллаад гарсан байдлыг чинь тийм ч сайнаар үнэлэхгүй байж мэднэ. Тиймээс CV-д ямар мэдээлэл оруулах эсвэл оруулахгүй байх вэ гэдгээ болгоомжтой сонгоорой. 
  • Эцэст нь и-мэйл хаягаа анзаар. Angel_123@yahoo.com нэртэй мэйл хаягаас CV очсон байвал таныг ажил хэрэгч бус харагдуулах болно. Тиймээс шинэ и-мэйл үүсгээрэй. Мөн ажил хэргийн харилцаанд и-мэйлийг хэрхэн зохистой ашиглах талаар И-мейл ашиглахдаа заавал санах 8 дүрэм нийтлэлийг уншаарай.

Холбоотой нийтлэл: LinkedIn-д анх удаа хаяг нээх, шинэчлэх талаар таны мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
2022.06.01
Ажлын ярилцлагад уригдлаа + бусдаас ялгарахад чинь туслах 5 ХААК
2
2022.05.09
Burnout | Ажлын архаг стресст өртөх дундаж нас 32
3
2022.04.07
Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн талаар залуус мэдвэл зохих 6 ЗҮЙЛ
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
14 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.