Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна


“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс сэтгүүлчдийн дунд тэтгэлэг хөтөлбөр зарлаж, эцсийн шатанд шалгарсан 15 бүтээл үзэгч, уншигчдын хүртээл болоод байгаа билээ. Тэгвэл тус хөтөлбөрийн оролцогчид, багш нар, ментор, зөвлөхүүдийн оролцсон "Миний сурвалжилга - Миний түүх" уулзалт хоёр дахь удаагаа болж өндөрлөлөө. Энэ удаа "Мэдрэмжтэй мэдээлье" сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Х.Эрдэнэбулган, Т.Намуунболор нар бүтээлийнхээ түүхээс хуваалцсан юм. 

Dornogovipost.mn сайтын эрхлэгч Х.Эрдэнэбулган "Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал гэрийн ажлыг хуваалцахаас эхэлнэ" нийтлэлээрээ гэр бүлийн үүрэг хариуцлага, ажил амьдралын тэнцвэрийг хадгалахад тулгардаг бэрхшээл нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоонд саад тотгор болж буйг хөндсөн юм. 

"Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр ажилд хэр их цаг зарцуулдгийг анх удаа сонирхож, энэ сэдвээр сэтгүүлзүйн бүтээл гаргахаар шийдсэн нь миний хувьд их шинэ соргог байсан. Эмэгтэйчүүдтэй энэ талаар ярилцаад явж байхад зарим нь гайхаж, зарим нь хүмүүс юу гэх бол гэдгээс болгоомжлоод төдийлөн нээлттэй ярьж чадаагүй. Гэхдээ эмэгтэйчүүд гэрийн ажилд илүү их цаг зарцуулдгаас болоод нийгмийн оролцоо нь багасдаг гэдэгтэй олонх нь санал нийлж байсныг дурдах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүд өөрсдөө санаачилгатай, оролцоотой байж л жендэрийн хэвшмэл ойлголтыг халахад нөлөөлж чадна гэдгийг илэрхийлж байсан."

 "Мэдрэмжтэй мэдээлье" сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн ментор Д.Мөнхчимэг "Үндэсний статистикийн хорооны хоёр жилийн өмнө хийсэн цаг ашиглалтын судалгаа хэдий ач холбогдолтой ч үр дүн нь өдийг хүртэл хүмүүст төдийлөн хүрээгүй байсан. Харин Х.Эрдэнэбулган олон талын мэдээлэл, эх сурвалжийг хослуулсан чанартай бүтээл гаргаснаар энэ сэдвийг уншигчдын анхааралд өртүүлж, сошиалд орчинд ч тодорхой хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж чадсанд баяртай байна."

"Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн Үүр төв"-ийн сэтгүүлч Т.Намуунболор "Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь цэцэг өгөхөөс илүү үнэ цэнтэй" нийтлэлийг гаргажээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал манай улсад хэр их зөрүүтэй байдгийг тоон баримтуудаар харьцуулж, жендэрийн хэвшмэл ойлголт нь зөвхөн охид, эмэгтэйчүүдийн асуудал биш болохыг онцолсон юм. 

"Жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотой сэтгүүл зүйн бүтээлүүдийг харахаар ихэвчлэн ийм асуудал байна гэж дурдаад л өнгөрдөг болохоос үүнийг халахад хүмүүс яаж хувь нэмрээ оруулж болох вэ гэдгийг бараг ярьдаггүй. Цаашлаад үүнийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал мэтээр авч үздэг юм шиг санагдсан. Тиймээс би жендэрийн хэвшмэл ойлголтыг арай өөр талаас нь харахыг хичээж, бүтээлээ ч мультимедиа хэлбэрээр хийсэн. Бүтээл дээр ажиллах явцад хэвшмэл ойлголт ил болон далд байдлаар олон зүйлд шингэсэн байдгийг анзаарсан л даа. Жишээ нь, график хийхээр бэлдэж байхад эмэгтэй хүнийг цэнхэр өнгөөр төлөөлүүлсэн дүрс хайхад ерөөсөө олдоогүй. Дизайнертаа өгөөд график хийлгэхээр нөгөө л нэг хэвшмэл ойлголтоор эмэгтэй хүнийг ягаан өнгөөр дүрсэлж байлаа. Сэтгүүлчийнхээ хувьд энэ бүтээлийг гаргаснаар хүний эрхийн мэдрэмж, жендэрийн хэвшмэл ойлголтын талаарх мэдлэгээ нэг шатаар ахиулж, сэдэвтэй холбоотой олон шинэ өнцгүүдийг олж харсан."

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Зуны трэнд: "Машин ирж байна, гүйцэж түрүүлж болохгүй шүү" гэж гэрлээр хэлж хэвшицгээе
2
Уржигдар
Москвад мэндэлсэн од
3
2022.06.24
5 настай хүү халуун машинд түгжигдсэнээс болж амиа алджээ
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.