UBLife Logo
Newsfeed

Амиа алдсан хүүгийнхээ араас гашуудсан эх сэтгэлийн шаналлаа дийлэхгүй нас баржээ

Амиа алдсан хүүгийнхээ араас гашуудсан эх сэтгэлийн шаналлаа дийлэхгүй нас баржээ

Горан Ильич гэх 34 настай залуу 11 сарын 12-нд нас барсан байдалтай олджээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд түүний эх Элизабет хүүгийнхээ нас барсан тухай мэдээг дуулаад гурван хоногийн дараа нас баржээ.

Хүү Горан нь Австралийн өмнөд хэсэгт байрлах зайдуу хотод амьдардаг байсан бөгөөд нийт 2,000 оршин суугчтай газар гэнэ. Тэрээр хүмүүсийг хөгжөөдөг, төрөлхийн бусдыг татах чадвартай, маш боловсон эр байсан аж. 

Харин түүнийг нас барсан мэдээний дараа түүний эх Элизабет нас барсан тухай мэдээ гарч, бүх хүмүүс гашуудан харамсаж байна.

"Хүүгийнхээ үхлийн мэдээг дуулж дэндүү их шаналсан эмэгтэй цээж нь хөндүүрлэн өвдөж сэрсэн бөгөөд удалгүй нас барсан" гэх мэдээлэл гарчээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдээд хэдхэн цагийн дараа нас барсан бөгөөд хэтэрхий их гуниглан гашуудаж байснаасаа болон зүрхний шигдээс болсон хэмээн үзэж байгаа аж.

Энэхүү үйл явдал нь "Broken heart syndrome" буюу хэтэрхий их шаналж, гуниглан гашуудсанаас үүдэн амиа алдах тохиолдлын нэг болжээ. 

Хүмүүс эх хүү хоёрын араас гашуудаж байгаа бөгөөд тэдний оршуулгын ёслолын төлөө GoFundMe хаяг үүсгэж, 20 мянган австраи доллар босгохоор хандив цуглуулж байгаа аж.

"Шархалсан зүрхний синдром буюу хайраас болж үхэх магадлалтайг тогтоожээ" хэмээх манай өмнөх нийтлэл дээр яг энэхүү синдромын тухай бичсэн байгаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
4
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.