Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шархалсан зүрхний синдром буюу хайраас болж үхэх магадлалтайг тогтоожээ


Сэтгэл гутрал, гадуурхалт, айдас, уур хилэн, ганцаардал зэргийг туйлд нь хүртэл мэдэрч үзсэн хүмүүсийн зүрх шархалсан байдаг. Тэр ч байтугай хэтэрхий их аз жаргал, сэтгэл хөдлөл хүнийг цочролд оруулж зүрхийг өвтгөдөг байна. Гэхдээ бид үнэхээр сэтгэл шаналлаас болж үхэх боломжтой 

Бидний сэтгэл санааны байдал биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Эрхтэн дундаа зүрх хамгийн эмзэг нь. Сэтгэлийн шаналал бие организмд хэрхэн нөлөөлж, өвчлүүлдгийг тогтооход бэрх. Зүрх нь шархалсан хүн шууд зүрхний өвчтэй болсон гэсэн үг биш боловч аажимдаа хэм алдагдах, шигдээс болох магадлал нэмэгддэг аж. Хүмүүс сэтгэлийн шаналал нь өвчин болсныг анзаардаггүй учраас ямар нэг арга хэмжээ авахгүй байх нь олонтаа. Эрүүл хүн шиг алхаж, ажиллаж, инээх боловч зүрхэнд нь байнгын сөрөг өөрчлөлт орсоор байдгийг эрдэмтэд тогтоожээ. Цусны шинжилгээгээр зүрхний ийм төрлийн өвчлөлийг илрүүлэх аргагүйг онцлууштай. Гэхдээ зүрхний титэм судасны ангиографи үзлэгээр зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийг илрүүлэх боломж бий.

Хайртай хүнээ алдах, хэт айх, ганцаардах зэрэг нь зүрхийг хамгийн ихээр шаналгадаг мэдрэмж. Зүрхний шигдээсийн үүслийг тодорхойлоход хүнд учир сэтгэл шаналлаас болж нас барсан гэж хүлээж авах нь ховор, тэгсгээд гол шалтгаан нь замхардаг гэж тэд үзжээ. Ийм шалтгаантай бол зүрхний шигдээсийн энгийн тохиолдол шиг артерийн судас бөглөрч эсвэл нарийсаагүй байдгаараа онцлог.  

Сэтгэл шаналлаас болж зүрх нь хямарсан хүний цээж хэсгээр гэнэтийн өвдөлт мэдрэгдэж, стресс болон ядаргаанаас болж амьсгал нь хүндэрч, тасалддаг байна. Стресс зүрхний хэмнэлд  шууд нөлөөлдөг талтай.

Энэ бүхнээс харахад шархалсан зүрх, уйтгар гуниг хүний амийг авах чадалтай аж. Зүрх өдөр ирэх тусам сульдаж, бие махбод, сэтгэл санаа ямар ч байсан үхлийн эрсдэл байсаар байх тул сайтар анхаарах хэрэгтэй хэмээн судлаачид зөвлөжээ. Хэрэв сэтгэлийн шаналлаас үүдэн зүрх давхар хямарсан байвал сэтгэл зүйчид очихоос гадна зүрхний эмчээр эмчлүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ бясалгал, йог, амралт, эрүүл хооллолт зэрэг дэглэм баримтлах нь чухал. Эцэст нь, сэтгэл шаналгаж байсан шалтгаанаа хэсэг зуур ч атугай мартаж, одоогоороо амьдрах нь эмчилгээний гол арга юм. Хэн нэгнээс хайрыг мэдэрч, бас хайрыг мэдрүүлж, өөрөө өөртэйгөө ярилцан, зүрхээ аз жаргалаар бялхааж, амар тайван байснаар ийм төрлийн өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
3
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.