UBLife Logo
Дэлхий

Алдарт хосын салалтын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэв

Ub.life
Ub.life
Алдарт хосын салалтын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэв

2019 онд “Crash landing on you” цувралд хамтран тоглож байсан жүжигчин Хён Бин, Сунь Е-жинь нар 2022 онд гэрлэж, Өмнөд Солонгосын алдартай хосын тоог нэгээр нэмсэн билээ. 

Тэгвэл гуравдугаар сарын 15-нд 1 Minute Issue (1분이슈) нэртэй YouTube суваг алдарт хосыг салсан гэх мэдээллийг цацжээ. "Хён Бин, Сунь Е-жинь нар гэрлэлтээсээ хойш 6 сарын дараа саллаа" гэх гарчигтай уг бичлэгт жүжигчин Хён Бин гадаадад хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож, Сунь Е-жинь их хэмжээний санхүүгийн хохирол амссаны улмаас хос хоёр салсан хэмээжээ. Энэ мэдээлэл богино хугацаанд онлайн орчинд газар авсан байна. 

Тэгвэл гуравдугаар сарын 20-нд хоёр жүжигчний харьяалагддаг VAST Entertainment болон MSteam Entertainment агентлагаас албан ёсны мэдэгдэл гаргаж, алдарт хосын талаар ор үндэсгүй худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ. 

Дашрамд дурдахад, жүжигчин Хён Бин, Сунь Е-жинь нар 2021 оны нэгдүгээр сард болзож буйгаа зарласан бөгөөд 2022 оны хоёрдугаар сард сүй тавьж, тавдугаар сард гэрлэсэн юм. Тэдний анхны хүүхдээ өнгөрөгч оны арваннэгдүгээр сард өлгийдөн авсан билээ. 

Холбоотой мэдээлэл: Дэлгэцнээс бодит амьдралд биеллээ олсон ХАЙРЫН ТҮҮХ

Эх сурвалж: Rappler

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.