Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлгэцнээс бодит амьдралд биеллээ олсон ХАЙРЫН ТҮҮХ


“Crash landing on you” цувралын гол дүрд тоглосон жүжигчин Хён Бин, Сунь Е-жинь нар өнөөдөр хуримаа хийж байна. Хос хоёр өнгөрсөн сард хуримаа хийхээр төлөвлөж буй тухайгаа цахим хуудсаараа зарласан.

Жүжигчин Сунь Е-жинь тус постонд “Охин, хүү хоёр олны дундаас биесээ таниж, хамтдаа ирээдүйгээ бүтээхээр шийдлээ. Итгэмээргүй юм шүү. Түүнтэй байхад дулаан, түшигтэй мэдрэмж төрүүлдэг” гэж бичсэн байна. Харин жүжигчин Хён Бин “Би амьдралын чухал шийдвэрээ гаргалаа. Намайг үргэлж инээлгэдэг эмэгтэйг амьдралын сүүлийн өдөр хүртэл дэргэд минь байгаач хэмээн гуйхаар шийдлээ” гэжээ. 

Шүтэн бишрэгч нарынхаа хандлага, эсэргүүцлээс үүдэн Өмнөд Солонгосын одод харилцаагаа нууцлах нь их. Хён Бин, Сунь Е-жинь нар үүнийг эвдэж харилцааны бүх үе шатаа олон нийтэд дэлгэж буй анхны хос юм. Ингээд тэдний хайрын түүхтэй танилцъя. 

2011 он. Тэд “Secret Garden” цувралд дүр бүтээв. Гэсэн ч зураг авалтын талбай дээр тааралдаж байгаагүй гэдэг. 

2014 он. Хён Бин, Сунь Е-жинь нар Пүчонийн Олон улсын кино фестивалийн үеэр тайзан дээр хамт гарч, үг хэлжээ. 

2017 он. Тэд  “The Negotiation” уран сайхны киноны гол дүрийг бүтээлээ. Тухайн үед өгсөн ярилцлагалаа Сунь Е-жинь “Анх жүжигчин Хён Биныг хараад гоё үс, арьстай юм аа гэж бодож байсан” гэжээ.

2018 он. “The Negotiation” киноны нээлт дөхөж, сурталчилгааны ажлын үеэр тэр хоёр Хён Бины төрсөн өдрийг хамт тэмдэглэжээ. Тухайн үед шүтэн бишрэгчид нь тэднийг хос болвол гоё хэмээн шуугиж байсан билээ. 

2019 он. “Crash landing on you” цувралын гол дүрд тоглохоор болов. Тэдний биеийн хэлэмж, бие биенээ гэсэн сэтгэл хөдлөл нь жүжиглэлт бус бодит юм шиг мэдрэмжийг үзэгчдэд төрүүлсэн нь уг бүтээлийг алдаршуулсан юм. 

2020 он. Тэдний үг, үйлдэл олны анхаарлыг татав. “Crash landing on you” цуврал 56 дахь удаагийн Бексаны урлагийн наадмаас олны таашаал хүртсэн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагнал хүртэхдээ тэд тайзнаа хамт гарсан. Энэ үеэр хос хоёрын биеийн хэлэмж, харилцаа шүтэн бишрэгчдийн анхаарлыг эрхгүй татсан билээ. 

2021 он. Хён Бин Сунь Е-жиний эцэг эхтэй оройн зоог барив. Солонгос жүжигчдийн тухай мэдээлэл цацдаг Korean Dispatch вэб сайт хос хоёрыг хамт оройн хоол идсэн талаар зарлалаа. Үүний дараа жүжигчдийн харьяалагддаг агентлагууд нь тэр хоёрыг үерхээд найман сар болж байгааг олон нийтэд анх мэдээлсэн юм. 

2022 оны гуравдугаар сарын 31. “Crash landing on you” киноны төгсгөл шиг хос хоёр биенээ “олжээ”. Өнөөдөр Хён Бин, Сунь Е-жинь хоёр хуримаа хийж байна. 

Бэлтгэсэн Э.Содура

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Пак Бу-Гом Сү-Жи нарын хайр татам сельфи
2
7 цагийн өмнө
Амьдралд тань гарч ирдэг олон асуудлыг "бирд" шиг шийдэхэд туслах 5 зүйл
3
8 цагийн өмнө
Гэрээсээ алга болсон муур бүтэн 7 хоногийн дараа огт төсөөлөөгүй газраас олджээ
санал болгох
1
Уржигдар
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.