UBLife Logo
Newsfeed

"Cigarettes After Sex" хамтлагийн тухай 17 БАРИМТ

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Cigarettes After Sex" хамтлагийн тухай 17 БАРИМТ

#1 Америкийн инди рок, "shoegaze", "dream pop" төрөлд хамаарах CAS буюу "Cigarettes After Sex" хамтлагийг анх 2008 онд хамтлагийн ахлагч Грег Гонзалес үүсгэн байгуулжээ. 

#2 "Cigarettes After Sex" дөрвөн гишүүнтэй нь хамтлагийн ахлагч, гоцлол дуучин, цахилгаан болон акустик гитарчин Грег Гонзалес, даруулт хөгжимчин Филлип Туббс, басс гитарчин Рэнди Миллер, бөмбөрчин Жейкоб Томский нар юм. Грег Гонзалесаас бусад гишүүд 2008 оноос хойш хэд хэд солигджээ. 

#3 "Cigarettes After Sex"-ийн цомог, дуунуудын график дизайныг Грег Гонзалес болон басс гитарчин, дизайнер Рэнди Миллер нар хийдэг аж. 

#4 Тэд тоглолт бүртээ зөвхөн хар цагаан хувцас өмсдөг. Яг л дуунууд шигээ... 

#5 Грег Гонзалес өөрөө хамтлагийнхаа ихэнх дууны үгийг бичсэн. Түүнээс хувийн амьдрал, хайр дурлалынхаа тухай бичихэд хүнд мэдрэмж төрдөг эсэхийг нь асуухад "Өөрийн зүрх сэтгэлээрээ мэдэрсэн зүйлээ л бичих нь миний хүсэл. Бүх дуунууд үнэн түүх" гэжээ. 

#6 Хамтлагийн дуунууд "X" буюу хүүхдүүдэд хориотой утга агуулдаг бөгөөд нэг ч дуу нь бүрэн хэмжээний дүрслэлт клипгүй.

#7 Гоцлол дуучин Грег Гонзалес 40 настай бөгөөд өнгөрсөн жил удаан үерхсэн найз бүсгүйгээсээ салжээ. Тэр "Би нэг харилцаанаас нөгөө рүү үсчдэг төрлийн хүн биш. Дурлавал гүн гүнзгий, бүрэн дүүрэн хайрлахгүй л бол чадахгүй. Дуусгасан бол эцэслэж, хэсэг завсарлаж, ганцаараа байж байж л дараагийн хүнээ бүрэн дүүрэн хайрлаж чадна" гэжээ. 

"Өнгөрсөн дэх сайхан, үзэсгэлэнтэй дурсамжаа үгүйлэх нь уй гуниг гэж боддог байсан ч, одоо бол үгүйлэхээ болих нь өөрөө уй гуниг мэт санагдах болжээ"

Грег Гонзалес

#8 Хамтлагийн алдарт "Affection", "K" зэрэг дууг Грег Гонзалес их сургуулийн шатан дээр бичсэн бөгөөд холын зайн харилцаатай байсан нэгэн бүсгүйд зориулжээ. "K" нь "Affection"-ий үргэлжлэл. Түүний дуу бүр бодит дүртэйг тэр онцолж, ялангуяа энэ хоёр дууг дуулахад бүх дурсамжууд нь нүдэнд нь харагддаг гэж байв. 

#9 Хамтлагийн анхны демо цомог 2011 онд Cigarettes After Sex (Romans 13:9) нэртэйгээр гарчээ. 

#10 2012 онд "Nothing's Gonna Hurt You Baby" дуу багтсан "I" цомог гарчээ. Уг дууг "sleeper hit" буюу тухайн үедээ төдийлөн олонд танигдаагүй ч хэсэг хугацааны дараа гайхалтай амжилт авчирсан дуу хэмээн үздэг. Учир нь арав гаруй жилийн дараа ч "Nothing's Gonna Hurt You Baby" сонсогчдыг байлдан дагуулсаар байна. 

#11 Үүний дараа тус хамтлагийн хит 10 дуунаас бүрдсэн "Cigarettes After Sex" нэрт цомог 2017 онд гарсан нь тухайн ондоо дэлхий даяар хит болж, Их Британид л гэхэд 20 мянган хувь борлогджээ.

#12 "Cigarettes After Sex" хамтлагийн нэрийг Грег Гонзалес өгсөн бөгөөд нэгэн ярилцлагадаа "Нэгэн цагт хамтрагч байсан эмэгтэйтэйгээ тамхилж байх зуураа гэнэтхэн хамтлагийнхаа нэрийг бодож олсон" гэж байжээ.

#13 Тэдний хамгийн сүүлийн цомог "Cry".

#14 "Cigarettes After Sex"-ийн бүх дуунуудыг ар араас нь сонсвол нийт 146 минут болно. 

#15 "Cigarettes After Sex" хамтлагийн пянз 2017 онд гарсан бөгөөд 37-119 ам.долларын үнэтэй. 

#16 Грег Гонзалес хамтлагтаа хамгийн их нөлөөлсөн уран бүтээлчээр визуал артист Мэн Рэйг нэрлэж байжээ. 

#17 "Cigarettes After Sex"-ийн хамгийн сүүлийн дуу бол дөрвөн сарын өмнө гаргасан "Pistol" юм.

Энэ жилийн Playtime наадамд "Cigarettes After Sex" ирнэ гэсэн үү дээ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
15
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.