UBLife Logo
Хөгжим

Энэ жилийн Playtime наадамд "Cigarettes After Sex" ирнэ гэсэн үү дээ?

Энэ жилийн Playtime наадамд "Cigarettes After Sex" ирнэ гэсэн үү дээ?

Тэгэхээр залуус аа, шум сонсогдоод л, сэтгэл догдлом мэдээллүүд нэг нэгээрээ гарч ирээд л байна шүү. Бидний хайртай хөгжмийн наадам "Playtime" нэгэн нууцлаг сонирхолтой billboard хэвлэн тавьсан байгааг та харсан уу? Дээрээ томоос том QR кодтой энэхүү самбарыг хэн ч харсан сонирхлыг нь шууд татахаар байлаа.

Энэхүү QR кодыг уншуулахад харин юу гарч ирсэн гээч?

Playtime наадмын лого гарч ирсэн даруй "Тоглуулах" гэх товч гарч ирнэ. Харин түүн дээр дартал  

Cigarettes After Sex хамтлагийн зураг гарч ирээд "Nothing's Gonna Hurt You Baby" дуу нь явж эхэлдэг юм даа. Хар цагаан зураг, тэр дууны аялгуу гээд бүгд намайг утсаа атгаад хэсэг гацахад хүргэсэн юм.

Мэдээж QR уншуулж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, постууд хөвөрч эхэлсэн гэж хэлж болно. Үнэхээр энэ хамтлаг Монголд энэ зун ирж тоглоно гэж үү? Дэлхийн хамгийн том амьд хөгжмийн хамтлагуудын нэг шүү дээ. Хэрэв та энэхүү хамтлагийн тухай дуулж байгаагүй бол хайртай хамтлагийнхаа тухай хэдэн баримт хүргэх гэснийг минь хүлээн авна уу.

Dream Pop, Shoegaze, Slowcore, Indie Rock, Ambient Pop гэгддэг тус хамтлаг 2008 онд үүсгэн байгуулагдаж, 2012 онд "I." нэртэй EP-гээ гаргаж дэлхийд танигдсан билээ. Apocalypse, Affection, K, Nothing's Gonna Hurt You Baby, Sweet гээд тэдний бүх дуу л алдартай, сайн бүтээл хэмээн тооцогддог билээ. 

Гоцлол дуулаач Грег Гонзалезын хоолой бол тус хамтлагийн хамгийн онцгой зүйл нь юм. Түүний хоолой androgynous буюу хосолмол хоолой юм. Дуулж байгааг нь анх сонссон хүн "Эмэгтэй хүн дуулаад байна уу даа" л гэж бодмоор сахиусан тэнгэрийн хоолойтой эр билээ.

Хоолойг нь анх сонсоод:

Өнөө цаг үеийн хамгийн алдартай хамтлагуудын нэг тэгэхээр үнэхээр Монголд, Playtime наадмаар ирэх гэж байна гэж үү? Уг хамтлаг баттай ирэх эсэх дээр Playtime тодорхой ёсоор мэдэгдэл хийгээгүй ч уншигчид маань өөрсдөө зурагнаас QR-г уншуулан хараад үзээрэй. 

Үнэхээр бидний зүрх сэтгэлээр тоглож байна уу эсвэл ирэх гэж байна уу? Ирвэл хэчнээн хүн тайзны өмнө уйлж дуулан суухыг, тэр үдэш ямар байхыг үнэхээр төсөөлөхөөс ч гайхалтай байна. Албан ёсны мэдэгдэл, тайлбар хэзээ гарахыг хүлээх л үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
13
0
1
1
26
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.