UBLife Logo
LOL

Харь хэлний үгсийн сангаар "ХҮН ШИГ" аятайхан ярихад тань туслах 10 дүрэм

О.Анхзаяа
О.Анхзаяа
Харь хэлний үгсийн сангаар "ХҮН ШИГ" аятайхан ярихад тань туслах 10 дүрэм

Бид харь үгийг яриандаа ихээр ашигладаг ард түмэн. Орос, англи үгнүүдийг бид өдөр тутмын яриа, бичвэртээ ч өргөнөөр хэрэглэдэг. Гэхдээ бид зөв бичиж, зөв ярих нь хамгийн чухал билээ. Тиймээс бид "Ub Comedy Club" хуудсан дээр тавигдсан "Хүн шиг аятайхан харь хэлний үгсийн сангаар ярих дүрэм" постоос сэдэвлэн энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ.

1. Би чамайг "Пээсээсээ анпрээнд" хийлээ шүү.

Хэн нэгэн ингэвэл та өөрөө эхлээд тэр хүнээ "анпрээнд" хийгээрэй.

2. Үг давхардуулж бичихгүй байх. "Үүрэг роль", "Пэйж хуудас", "Hi сайн уу?"

Яг үнэндээ эд бүгд нэг л утгатай, нэг үг гэдгийг ялгаж салгадаг байх.

3. Гадаад үгийг ядаж зөв галиглан бичдэг болцгооё.

Копи - Coffee, Плаш - Flash, Лийв - Live гэх мэтээр бичдэг бол үүнийг цөмөөрөө нэн даруй засацгаая.

4. Гадаад үгийн утга учрыг маш сайн ухаж ойлгох.

"Канондуулах" гэдэг нь яг үнэндээ огт байдаггүй үг юм. Канон бол хэвлэгч машины брэнд болохоос юм хэвлэхийг хэлдэггүй.

5. Зөв сайхан хэлдэг бол ямар ч үг сайхан л сонсогдоно.

KFC - Кий Эп Си, Fuze Tea - Пүүз тий, ATM - Этээм зэргээр дуудаж, зүрхэнд шар ус хуруулахгүй байх.

6. "My хайр, My найз, Today яах юм?" зэргээр хольж бичих нь тун хэцүү харагддаг.

My найзуудаа ингэж бичихээ больцгооё.

7. Хаяг, газрын нэрийг зөв бичих.

Nigth Club биш "Night Club". Restarant биш "Restaurant" гэх мэтээр алдаатай бичсэн үгс цааш урт үргэлжлэх болно.

8. Брэндийн нэрийг бол бүр ч хэцүүхэн ярьж, бичдэг хүмүүс олон бий.

Пүрүүс авна. Санаатай/Sonata/ машин хямд авна. 

9. Ундааны сав болгоныг "Пэпсиний сав", шилэн сав болгоныг "Варений шил", хэвлэж, хувилдаг бүх төхөөрөмжийг Канон...

10. Мөн харь үг биш ч гэсэн Монгол үгсийг харь үг мэт болгон ярихаа больцгооё.

Жи минь, жамайг, жа жа, жүгээр ээ...

Бүгдээрээ харь үгийг зөв бичиж, зөв ярьдаг болцгооё.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
42
9
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.