Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Агаарын бохирдол амь насанд нь халтай гэж үзээд цагаач иргэнийг Францад үлдээхээр болжээ


Францын шүүх агаарын бохирдлын улмаас Бангладеш улсаас ирсэн иргэнийг албадан гаргах тогтоолыг хүчингүй болгожээ. Хэрэв түүнийг эх оронд нь буцаавал астма өвчин нь хүндэрч, үхэлд хүргэж болзошгүй гэж үзсэн учраас шүүх ийм шийдвэр гаргасан байна. 

Уг иргэн Бангладешт астма өвчний эм, эмчилгээг авах боломжгүй, гэр бүлийн гишүүд нь амьсгалын замын өвчнөөр өвчилж байсан түүхтэй (эцэг нь 54 настайдаа астма өвчний улмаас нас барсан), мөн Бангладеш улсын агаарын чанар муу зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг шүүх харгалзан үзжээ.

Энэ бол байгаль орчны таагүй байдлын улмаас эх орондоо амьдрах аргагүй болж, шинэ улсад суурьших эрх олж авсан дэлхийн анхны тохиолдол гэж шинжээчид тайлбарлаж байгаа аж. 

Гомдол гаргасан иргэн 2011 онд улс төрийн шалтгаанаар эх орноосоо дүрвэж, Францын Тольхауз хотод суурьшсан бөгөөд тэндээ зөөгчөөр ажиллаж байсан гэж түүний өмгөөлөгч Людовик Ривьер ярьжээ. 2015 онд тэрбээр амьсгалын замын өвчнөө эмчлүүлэхэд тогтмол эмнэлгийн тусламж авах шаардлагатай тул Францад үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүхээс түүнд түр оршин суух эрх олгожээ. 

Ингээд 2017 онд цагаачлалын албаныхантай хамтран ажилладаг эмч нар түүнийг эх орондоо буцахад аюулгүй гэж үзсэн ч Тулуз хотын доод шатны шүүх албадан гаргах шийдвэрийг хүчингүй болгосон аж. Өнгөрсөн сард Бордо хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцсийн шатны шийдвэрийг гаргажээ. 

Дашрамд дурдахад, ДЭМБ 2016 онд Бангладеш улсын гадаад болон дотоод орчны агаарын бохирдлыг эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн жагсаалтад багтааж, нас барсан хүмүүсийн гуравны хоёрт нь агаарын бохирдол нөлөөлсөн гэж үзжээ. Йель болон Колумбийн их сургуулийн хамтран гаргасан Байгаль орчны гүйцэтгэлийн индексээс харахад Бангладеш улсын агаарын чанар дэлхийн 180 орноос 179-д жагсаж байна. 

Холбоотой мэдээлэл: Агаарын бохирдлыг дэлхийд анх удаа нас баралтын шалтгаан гэж үзлээ

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.