Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амиа хорлож буй бичлэг тархаж байгаа талаар ТикТок хэрэглэгчдэдээ анхааруулжээ


ТикТок компани тус платформд хурдтай тархаж буй бичлэгийн талаар хэрэглэгчдэдээ анхааруулжээ. Өнгөрсөн долоо хоногт Миссиссиппи мужид амьдардаг нэгэн эрэгтэй амиа егүүтгэж буйгаа фэйсбүүкээр шууд дамжуулсан хэрэг гарсан байна. Интернэт троллууд уг лайв бичлэгээс хэсэгчлэн авч, бусад нийгмийн сүлжээнд цацаж эхэлсэн бөгөөд ням гарагаас эхлэн ТикТокт тархаж эхэлсэн байна. 

Амиа хорлолтыг харуулсан, өөгшүүлсэн, сурталчилсан агуулгатай контент нь ТикТок нийтлэлийн бодлого зөрчсөн тул автоматаар илрүүлж, устгах арга хэмжээ авч байгаа гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Хилари Маккуайде мэдээлжээ. Түүнчлэн энэхүү бичлэгийг ТикТокт оруулахаар завдсан хэрэглэгчдийн хаягийг хориглох арга хэмжээ авч байна гэжээ. 

Гэвч ТикТокын хайлтын хэсэгт амиа хорлолтын бичлэг гарч ирсээр байгаа ба репорт хийхэд "нийтлэлийн бодлогыг зөрчөөгүй" гэсэн мэдэгдэл ирж буй тухай хэрэглэгчид гомдол гаргажээ. Тиймээс ойрын хэд хоногт ТикТокоор зочлохгүй байхыг бусдад уриалж байгаа аж. 

Дашрамд дурдахад, ТикТок дэлхий даяар 800 сая хэрэглэгчтэй бөгөөд нийт хэрэглэгчдийн 69 хувь нь 13-24 насныхан байдаг аж. Түүнчлэн 2020 оны долоодугаар сарын байдлаар ТикТокт 14-өөс доош настай 18 сая хэрэглэгч байна гэжээ. 

Сошиал медиа хэрэглээ нэмэгдэж, бичлэгийг шууд дамжуулах боломжтой болсон нь зарим талаар эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, фэйсбүүк 2015 оны арванхоёрдугаар сард лайв буюу шууд дамжуулалтыг нэвтрүүлсэн. Харин 2017 оны байдлаар тус сүлжээнд амиа хорлолт, буудалцаан, хүн амины хэрэг, эрүүдэн шүүх, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт олон нийтийг цочроосон 45 үйл явдал фэйсбүүк лайваар цацагджээ. 

Саяхнаас Фэйсбүүк компани хиймэл оюун ухааны технологийг ашиглан хэрэглэгчдийн постод анализ хийж, амиа хорлох болон өөрийгөө гэмтээх сэдэл агуулж байгаа эсэхийг тодорхойлдог болоод байна. 

Холбоотой мэдээлэл: ТикТок: Эрүүл мэндэд хортой гэдэг нь батлагдсан гоо сайхны 4 ТРЭНД

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
3
5
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.