Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Байгальд ээлтэй амьдрал: Тус тусдаа нэг байранд амьдардаг гэр бүл


Сүүлийн үед нэг хүн амьдрахад зориулагдсан жижиг байшин трэнд болж байна. Учир нь, жижиг байшин халаалт бага зарцуулдаг төдийгүй хаягдал бага гаргадаг, хүрээлэн буй орчинд ээлтэй аж. Кентакки мужид амьдардаг Бринксийн гэр бүл яг ийм шалтгаанаар таван жилийн өмнө Мичиган дахь 2200 метр квадрат байшингаасаа нүүжээ. 

Кели, Райан хоёр 16, 18 настай хүү, охинтой юмсанж. 2015 онд Бринксийн гэр бүл Кентакки мужийн Лондон хотод 21 акр газрыг 57 мянган доллараар худалдаж авчээ. Дараа нь, нэг хүн амьдрах зориулалттай зургаан жижиг угсармал байшинг 20 мянган доллараар худалдаж авсан гэнэ. 

Эхний байшинд Кели, Райан хоёр амьдардаг аж. Тэдний худалдаж авсан зургаан байшингаас хамгийн том нь энэ бөгөөд худалдаж авсан өртөг, нэмэлт засварын төлбөрийг нийлүүлээд 9000 долларыг зарлагаджээ.

Байшингийн дотор талын тохижилт

Гал тогоо 

Угаалгын өрөө

Кели, Райан хоёрын хажуугийн байшинд хоёр хүүхдэд нь зориулсан хоёр угаалгын өрөө бүхий жижиг байшин байдаг. Леннокс, Бродей хоёрын байшинд угаалгын өрөө байдаггүй учраас хүүхдүүд усанд орох, угаалгын өрөө ашиглахаар бол энэ жижиг байшин руу очдог гэнэ. 

Энэ байшин дотроо зочны унтлагын өрөөтэй 

Дараагийн байшин бол гэр бүлээрээ цагийг өнгөрөөхөд зориулагдсан, нэг том өрөө бүхий байшин юм. Уг байшингийн хажууд жижиг усан сан барьжээ. 

16 настай хүү Бродей нь хажуугийн жижиг байранд амьдарна. 

Бродей байшингаа ингэж тохижуулжээ

Харин дараагийн байшинд 18 настай охин Леннокс нь амьдардаг юм байна. Леннокс коллежид орсон учраас амралтын өдрүүдэд л байшиндаа ирдэг хэмээн ярьжээ. Хүүхдүүд өөр өөрсдийн амьдрах байшингаа сонгож, хүссэнээрээ засаж тохижуулсан аж. 


Эдгээрээс гадна Бринксийн гэр бүлд оффисын зориулалтаар ашигладаг өөр нэг байр бий. Кели, Райан хоёр хэд хэдэн ажил зэрэг хийдэг учраас гэрээсээ ажиллах шаардлагатай үед энэ байшинг ашигладаг байна.

Мөн энд амбаар, тахианы саравч бас бий. 

Бринксийн гэр бүл хэдийгээр зургаан байшинтай ч өмнөхөөсөө бага халаалт зарцуулж, долоо хоногт ердөө нэг уут хог гаргадаг болжээ. Тэд 4R зарчмыг (татгалзах, хэмнэх, дахин ашиглах, дахин боловсруулах) өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг учраас ийм бага хог гаргадаг гэж Кели ярьжээ. 

"Бид гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийж, цэвэр агаараар амьсгалж, хоол хүнсээ өөрийн гараар тарьж ургуулан, амьтдадаа санаа тавьж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрахыг хүссэн. Мөн энэ амьдралын хэв маягаа үр хойчдоо өвлүүлж үлдээхийг хүсэж байна" хэмээн хос хоёр ярьжээ. 

Холбоотой нийтлэл: 5R буюу хаягдалгүй амьдралыг бий болгох 5 энгийн алхам

Эх сурвалж: Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
13
1
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.