Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

BEAUTY LIFE | Хөмсөгөө хэрхэн будах вэ?


Бид уншигчдадаа амласан ёсоор нүүр будалт, арьс арчилгааны талаарх зөвлөгөө мэдээллийн анхны дугаараа хүргэж байна. Энэхүү булангаа нүүр хувиргагч Г.Нарангэрэлтэй (Каталяа) хамтран бэлтгэж байгааг дуулгахад таатай байна.

Эхний дугаартаа шөнийн арьс арчилгаа, ач холбогдолын тухай болон хөмсөгний будалт хэрхэн хийх тухай мэдээлэл, зөвлөгөө хүргэнэ.

Хөмсөгөө хэрхэн будах вэ?

Та өөрт тохирсон хөмсөгний хэлбэр, хэмжээгээ олохын тулд гурван төрлийн хэмжээс дээр анхаараарай. Эхнийх нь хөмсөг хаанаас эхлэхийг, хоёр дахь нь “уул” буюу хөмсөгний хамгийн өндөр, оргил хэсэг хаана байхыг, гурав дахь нь хөмсөгний тань төгсгөлийг зааж өгнө. 

Маш амархан. Хөмсөгний харандаагаараа л хэмжээ авчихад болно. Зурагт үзүүлсний дагуу хамрын угалз хэсгээс гурван хэмжээсээ авах юм шүү.

Эхлээд хамрын угалз хэсгээс харандаагаа шулуун авч, хөмсөгтэй 90 градуст барина. Дараа нь хамрын угалз хэсгээс нүдний хүүхэн харааг огтолцуулж, хэмжинэ. Эцэст нь хамрын угалзаас нүдний төгсгөл буюу үзүүр хэсгээс хэмжиж хөмсөгний сүүл хэсгийн хэмжээг авах нь нүүрний хэлбэртэй зохицож, зөв хэлбэр гарна. Ийнхүү цэгүүдээ тогтоосон бол одоо будаж үзье.

Доошоо унжсан, хэвтээ хөмсөг нь хүний нүдний гал цогтой байдлыг “унтраадаг” тул аль болох хөмсөгний үсийг босоо, дээш өргөсөн байдлаар будах нь илүү эрч хүчтэй, цоглог харагдуулдаг. 

Сүүлийн үед трэнд болоод буй “босоо” хөмсөгтэй болохын тулд хөмсөгний вакс юмуу ногоон савтай алое хэрэглэх боломжтой. Үүний дараа тень, тийнт, харандаагаараа будаарай. Хөмсөгний тенийг хавар, зун хэрэглэхэд тохиромжтой байдаг бол өвөл, намар тийнт хэрэглэхэд зүгээр. 

Энэ дугаарын фото модел: @unknownworld.alice


Шөнийн арьс арчилгаа, цэвэрлэгээ

Шөнийн арьс арчилгаа нь арьс эрүүл байх, уян хатан байдлаа алдахгүй байх суурь болдог. Энэ нь нийт арьс арчилгааны 70 орчим хувийг эзлэнэ. Хүмүүс өдрийн турш завгүй ажиллаж, нар салхи, тоос шороонд явснаар арьсанд их хэмжээний бохирдол үүсдэг тул унтахаасаа өмнө арьсаа заавал цэвэрлэх ёстой. 

Арьс чийглэг, уян хатан хэвээр бол нөсөө толбо, үрчлээ тогтох, унжих зэрэг асуудал үүсдэггүй. Тиймээс арьсныхаа уян хатан чанарыг алдуулахгүйн байхад арчилгаа хамгийн чухал. Хүний нүүрний арьс 14 хоног тутам нөхөн төлжиж байдаг тул хоёр долоо хоногийн турш маш сайн арчилахад л арьсны ямар нэг асуудал арилах боломжтой. Гэхдээ нэг өдрийн арчилгааг алгасахад л 14 хоногийн хөдөлмөрөө үгүй хийнэ гэдгийг мартуузай.

Будаг цэвэрлэгч ус буюу мицелляр усаа хөвөнд шингээж, будаг болон арьсныхаа өнгөн хэсгийг заавал арчиж цэвэрлэнэ. Хэрэв шууд хөөсөөрөө угаах юм бол арьсны нүхэнд тос, будаг орж бөглөрөх магадлалтай. Энэ тохиолдолд та арьсаа бүрэн цэвэрлэх боломжгүй болж, арьс нүхжих, батгаших зэрэг асуудал үүснэ. Тиймээс заавал будаг арилгагч усаар нүд, уруул, хөмсөгний будгаа арилгаарай.

Энэ ус нь тосон, усан гэж хоёр төрөл бий. Тосон хольцтой ус нь хуурай арьстай хүмүүст, усан бүтэцтэй мицелляр нь батгатай, эмзэг арьсанд илүү тохиромжтой.

Дараа нь хөөсөн цэвэрлэгээ хийнэ. Хөөсөн цэвэрлэгч нь хатуу, зөөлөн гэсэн хоёр төрөлтэй. Тослог арьстай хүмүүст хатуу, хуурай арьстай бол зөөлөн хөөсөн цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөе. Цэвэрлэгчийнхээ хатуу, зөөлнийг худалдааны зөвлөх ажилтнаас лавлаарай. Нүүрээ угаахдаа эхлээд маш сайн хөөсрүүлэх хэрэгтэй. Хөөсрүүлэх тусам алганд давхарга үүсэж, нягтарших бөгөөд хацар, эрүү, дух гэхчлэн нүүрээ хэсэгчлэн, тойрог хэлбэрээр массажлан 30 секунд угаавал бохирдол маш сайн арилдаг. Ихэнх хүмүүс чих, хүзүүнийхээ хэсгийг угаалгүй орхих нь бий. Ингэх юм бол унтаж байхдаа цэвэрлэсэн арьсаа буцааж бохирдуулах гээд байдаг.

*Бүтээгдэхүүнийг таньж, уншиж сурах зөвлөгөөг тусад нь хүргэх болно.

Нүүрээ хөөсөн цэвэрлэгчээр угаасны дараа тоник түрхээрэй. Тоник үлдсэн бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй. Тоник нь шингээдэг, арчдаг гэсэн төрөлтэй. Шөнийн арчилгаанд арчдаг төрлийн тоник, өглөө шингэдгийг нь түрхэхэд тохиромжтой. Мөн тоник нь серум, тос түрхэхэд холбогч гүүр болдог бүтээгдэхүүн юм.

Тоник түрхсэний дараа серумээ түрхээд араас нь тосоо түрхээрэй. Эмэгтэйчүүдийн арьс арчилгаанд гаргадаг нэг алдаа нь серумыг хамгийн эхэнд юмуу хамгийн сүүлд түрхдэг байдал юм. Угтаа үүнийг тоникийн араас түрхэж, дээрээс нь тосоо түрхэх нь зөв дараалал байдаг. Серум нь таны арьсны асуудлыг шийдвэрлэгч гол бүтээгдэхүүн юм. Арьсыг эрүүлжүүлэхэд хамгийн гол нөлөө үзүүлж, хүч түрдэг бүтээгдэхүүн нь серум. Улирал солигдох бүрт арьс ч мөн гуужиж, солигддог тул энэ үеүдэд зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Бүх насны хүмүүст тохирсон төрлийн серум бий.

Серум түрхсний дараа шөнийн тос хэрэглээрэй. Шөнийн тосны гол үүрэг нь өдрийн турш ачаалласан нүүрний булчинг суллаж, тайван амгалан амрахад тусалдаг. Нүүрний арьс хамгийн нимгэн учраас түрхсэн бүтээгдэхүүн хамгийн хурдан цусанд хүрдэг байна. Шөнийн тос нь арьсыг амрааж, маргааш нь “ажиллах” эластин, коллагеныг төлжүүлдэг.

Шөнийн тосны дараа зовхины тос түрхэхээ мартуузай. Зовхины тосыг 24 наснаас хойш түрхэж хэвших нь чухал. Хүний нүд, чих, хүзүү хэсгийн арьс маш нимгэн, эмзэг учраас дахин сэргэхдээ муу. Тиймээс зовхины тосыг зөв түрхэх хэрэгтэй. Мөн өдөржин компьютер ширтдэг, нүдний шил зүүдэг хүмүүсийн нүд орчмын булчинд жирийн үеийнхээс хэд дахин их ачаалал ирдэг тул амархан ядарч, уутанцар үүсдэг. Ийм учраас зовхины тосыг заавал түрхэж хэвших хэрэгтэй.

Дээрх шөнийн арьс арчилгааг амьдралдаа хэвшүүлэхэд 40, 50 насандаа ч залуу, толигор арьстай хэвээр байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн дадал болгосноор ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж, өөртөө итгэл дүүрэн байх боломж бүрдэх юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
2
13 цагийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
3
13 цагийн өмнө
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө
санал болгох
1
14 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
15 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Anhzayagiin fan girl 2020.05.17 172.69.252.151

Huurhun jvv Ankhzaya <3

0 Хариулах