Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бэрсийн Гамбит: Онлайнаар шатар тоглогчдын тоо 5 дахин нэмэгджээ


Дэлхий нийтийг хамарсан цар тахал шатрын спортод таамаглаагүй өөрчлөлт авчирч байна. 

Олон улсын шатрын мастер Малколм Пейн дунд сургуулиудад үнэгүй шатрын дугуйлан нээж, хүүхдүүдэд шатар заадаг болсноор 10 жилийн нүүрийг үзэж байгаа аж. Гэвч КОВИД-19 цар тахал гарснаас хойш сурагчидтайгаа биечлэн уулзан шатар заах боломж хумигджээ. Сонирхолтой нь, энэ хугацаанд шатрын спортоор хичээллэх хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа гэнэ. 

Малколм Пейн "Шатар сонирхогчдын тоо хэд дахин нэмэгдэж байна. Юун түрүүнд, хөл хорио тогтоосны дараа хүмүүс төрөл бүрийн хөлөгт тоглоом тоглох нь нэмэгдсэн. Мэдээж тэдгээрийн нэгт шатар багтдаг. Харин саяхан шатрын сэдэвт цуврал гарсан. Миний мэдэхээр, 1993 оны Найжел Шорт, Гарри Каспаров нарын тоглолтоос хойш шатар, шатрын тэмцээнтэй холбогдолтой телевизийн хөтөлбөр бараг гараагүй. Харин одоо буцаад хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ" хэмээн ярьжээ. 

Түүнчлэн Chess.com сайтад зочилж шатар тоглодог хүмүүсийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад тав дахин нэмэгдсэн байна. Өдөрт дунджаар 20 мянган хүн шинээр уг сайтад нэвтэрч, 100 гаруй мянган хүн өдөр бүр тогтмол шатар тоглож байна гэж Chess.com сайтын Бизнес хөгжлийг хариуцсан захирал Ник Бартон BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Холбоотой мэдээлэл: "Бэрсийн гамбит" цувралын тухай таны мэдэхгүй 16 БАРИМТ

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.