Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бодисын солилцоон дахь булчингийн эдийн оролцоо (№2)


Булчингийн эдүүд нь биеийн нөхөн сэргэлт болон уургийг шинэчлэх зорилгоор тогтмол идэвхтэй байдаг. Тэр бүү хэл унтах, амрах үеэр биеийн булчингууд биеийн нийт калорийн 25%-аас илүүг ашигладаг. Булчинг ажиллуулаагүйгээс үүдсэн булчингийн эдийн цөөрөл нь амралтын үеийн бодисын солилцооны түвшинг (АБСТ) багасгадаг бол хүчний дасгалжилт нь булчингийн эдийг нэмснээр амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэдэг.

Илүү нарийвчилбал, 30+ наснаас хойшх дасгалжаагүй хүмүүсийн 10 жил тутамд алдагдах 2.3кг булчин нь амралтын бодисын солилцооны түвшинг 3%-8%-аар багасгадаг гэсэн судалгаа бий.

Насжилт дагаж өөх нэмэгддэг нь үүнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны функцэнд бага энерги шаардагдах үеэр өмнө нь булчинд хэрэглэгдэж байсан калориуд өөх болон хадгалагдаж байна гэсэн үг.

Харин аливаа хүчний дасгал хөдөлгөөн нь амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэж өдөр тутмын шатаах калорийг нэмдэг. Зарим судлаачдын бичсэнээр дасгал хийдэггүй хүмүүс эрчимжүүлсэн дасгал 3 хоног хийснээс хойш амралтын үеийн бодисын солилцоо нь дунджаар 9%-аар, дасгал хийдэг хүмүүс эрчимжсэн дасгал 3 хоног хийснээс хойш 8%-аар өссөн байна.

Нэмж тэмдэглэхэд хүндрүүлсэн дасгалын дараах жижиг бэртлүүдийн (microtrauma) эмнэл, булчингийн сэргэлт зэрэг нь дор хаяж 72 цагийн нэмүү энергийг шаарддаг. Түүнчлэн дор хаяж 3 хоног тутамд дундаж ба өндөр эрчимтэй дасгал хийж байж бодисын солилцооны хурд нэмэгддэг.

Ердийн АБСТ өдөрт дунджаар 1500 ккалори ба өндөрссөн үе буюу 8% нь 120 ккалори. Үүнээс тооцож үзвэл дасгалжсан хүн 30 хоногт 3600 ккалорийг нэмэлтээр шатааснаар сард 0.5кг, 6 сард 2.7кг өөх хаях нь хамгийн бодит тоо юм.

Эцэст нь дүгнэхэд дасгал бэлтгэл нь бодисын солилцооны хурд, өөхний багассан хувь, булчинжсан байдал зэрэг эрүүл мэндийн олон ашиг тустай ажээ.

холбоотой мэдээ
1
2020.05.01
Биеийн позод нөлөөлөх 6 зуршил
2
2020.04.28
Эрүүл мэндээ “манахад” туслах мэдүүштэй 3 зүйл
3
2020.04.21
Гүйлтийн тухай ярилцъя
санал болгох
1
21 цагийн өмнө
Камер, тандалт, коронавирусээс сэргийлдэг "шүүлтүүртэй" баг
2
22 цагийн өмнө
Халдвараас сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим системийг нэвтрүүлэв
3
23 цагийн өмнө
"Ghibli"-гийн CGI ашигласан "Earwig and the Witch" анимейшны трейлер гарлаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.