UBLife Logo
Дэлхий

Бургер авч идэхийн тулд 160 км газар явсан эмэгтэйг торгожээ

Б.Саруул
Б.Саруул
Бургер авч идэхийн тулд 160 км газар явсан эмэгтэйг торгожээ

Их Британид цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас гурав дахь удаагаа хатуу хөл хорио тогтоогоод байна. Тэгвэл хөл хорионы үеэр  Макдональдсын бургер авч идэхийн тулд машин барьж, 160 км газар явсан эмэгтэйг цагдаагаас торгожээ. 

Тодруулбал, Линкольншир тойрогт амьдардаг 30 орчим насны эмэгтэй дүүгээ дагуулан Скарборо хүртэл явсан байжээ. "Бургер авч идэхийн тулд гурван тойргийн газар нутгийг дамжиж явсан байна. Энэ бол зайлшгүй шаардлагатай аялал биш" гэж Хойд Йоркширийн цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ. 

Тус тойрогт өнгөрсөн амралтын өдрүүдэд 70 гаруй зөрчил гарч, зохих торгуулийг хүлээсэн гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Ахлах байцаагч Рэйчел Вуд "Цар тахал дуусахад хүн бүр хүссэн газар руугаа дуртай үедээ явж болно. Харин одоогийн нөхцөл байдалд би гэртээ байж, эрүүл мэндийн үйлчилгээний албаны (NHS) ажилчид, тэдний амь насыг хамгаалж байгаа бүх хүнд талархаж байна" гэжээ. 

Холбоотой мэдээлэл: Хөл хорионы үеэр эхнэртэйгээ муудалцсан эр гэрээсээ гарч яваад 450 км алхсан байжээ

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.