Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дональд Трампын хаягийг түр болон бүрмөсөн хаасан 15 платформ


Ерөнхийлөгч Дональд Трамп Капитолын ордонд үймээн гаргасан иргэдийг дэмжсэн агуулгатай хэд хэдэн мэдэгдэл хийсний дараа сошиал платформууд түүний эрхийг түдгэлзүүлж эхлэв. Одоогийн байдлаар дараах 15 платформ Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг түр болон бүрмөсөн хааж, түүнтэй холбоотой зураг, дүрс бичлэг, хэштаг зэргийг хориглох, хязгаарлах арга хэмжээ аваад байна. 

1. Twitter

 "Цаашид хүчирхийллийг өдөөх эрсдэлтэй тул бид уг хаягийг бүрмөсөн хаахаар шийдлээ" гэж Твиттер компанийн мэдэгдэлд дурджээ.

2. Snapchat

Snapchat Трампын хаягийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

3. TikTok

TikTok хүчирхийллийг өдөөх эрсдэлтэй гэсэн үндэслэлээр Трампын үг хэлж буй бичлэгүүдийг өөрийн платформаас устгаж, төрийн эргэлт хийх, үймээн самуунд уриалсан агуулгатай хэштагуудыг блокложээ.

4. Apple

Apple компани Трампын дэмжигчдийн түгээмэл ашигладаг Parler аппликэйшнийг App Store-оос хасчээ.

5. Google

Google компани ч Parler аппликэйшнийг Android app store-оос устгажээ.

6. Amazon

Parler аппликэйшнийг Amazon компани вэб хостинг үйлчилгээнээсээ түдгэлзүүлжээ. Ингэснээр шинэ хостинг үйлчилгээ олох хүртэл уг аппликэйшнийг ашиглах боломжгүй болж байна. 

7. Pinterest

Pinterest #StopTheSteal гэх мэт Трампыг дэмжсэн хэштагуудыг хязгаарлах арга хэмжээ авчээ. 

8. Reddit

Reddit Дональд Трампын хаягийг хаажээ.

9. Twitch

Twitch Трампын хаягийг тодорхойгүй хугацаагаар идэвхгүй болгожээ. 

10. PayPal

PayPal Трампыг дэмжигчдийн Вашингтон хот руу очих зардлыг даасан бүлгийг блокложээ.

11. Shopify

Худалдааны Shopify платформ Ерөнхийлөгч Трамптай холбоотой дэлгүүрүүдийг хаажээ

12. Discord

13.  YouTube

YouTube нь худалд, ташаа мэдээлэл цацсан аливаа сувгийн "нийтлэх, шууд дамжуулах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлж байгаа бөгөөд ийм зөрчлийг 90 хоногт гурван удаа гаргавал уг сувгийг бүрмөсөн устгаж байгаа аж. 

14. Facebook

Дональд Трампын фэйсбүүк ашиглах эрхийг 14 хоногоор хаагаад байна

15. Instagram

Инстаграм нь Фэйсбүүк компанийн мэдэлд байдаг тул Трампад тавьсан хориг нэгэн адил үйлчлэх аж

Холбоотой мэдээлэл: Дональд Трампыг твиттер, фэйсбүүк, инстаграм, снапчатаас түр хугацаагаар блокложээ

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.