Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ валентины баяраар хосуудын хийж болох 10 "онцгой" зүйл


Валентины баярыг тэмдэглэмээр байвч юу хийхээ сайн мэдэхгүй байна уу? Тийм бол би танд туслахаар энд ирлээ. Гэртээ баймаар, ууланд алхмаар, ер нь яавал ч яахаар санагдаж байгаа хүн бүхэнд зориулж байна.

1. Ууланд гарах

Хүйтэн байсан ч цасаар хучигдсан уул, модод ямар гайхалтай харагдахыг төсөөлөөд үздээ. Наранд гялбасан үзэсгэлэнтэй байгальд халуун цай, хачиртай талх идэж, зургаа татуулж, анир чимээгүй дунд шувуудын чимээнээс өөр юуг ч сонсохгүй тайтгараарай. Уушги тань ч баярлаж таараа.

2. Хамтдаа амттан хийж идэцгээх

Хэдий болгон бейкери орж мөнгө үрэх вэ? Та бүх материалаа цуглуулж аваад, хамтдаа Валентины өдрийн амттан бэлдэж идээрэй. Жишээ нь энэ зураг үнэхээр сайхан харагдахгүй байна гэж үү? Шоколад, жимс, сүүн кремээр амтлаад л салахын аргагүй амттан бэлэн болно доо. 

3. Хол зайнаас ч хайртыгаа баярлуулах

Яг энэ өдрөөр харитынхаа дэргэд байж чадахгүй гуниглаж байна уу? Санаа зоволтгүй дээ. Та хол байсан ч утсаараа "video call" хийж дэргээд нь байгаа мэт мэдрэмж аваарай. Хамт хоолонд орж, түүндээ байгаа газраа танилцуулж, дуу дуулж өгч болно. Баяр тэмдэглэхэд хол зай ямар ч хамаагүй шүү. Нэгэн мэдээлэл дуулгахад 14-23 насныханд зориулсан Юнителийн U хөтөлбөрийн залуус Хосын дугаараа бүртгүүлэээд Lovers багц идэвхжүүлээрэй. Өөртөө дата багц идэвхжүүлэх бүрт хосдоо ч бас бэлэглэх боломжтой юм байна. Хос 2 хоорондоо үргэлж үнэгүй ярих боломжтой!  Lovers багцыг 2020.02.29-нийг хүртэл идэвхжүүлэх боломжтой болохоор оройтчихлоо гэж санаа зовох хэрэггүй болох нь.


4. Өөрсдийн хайрын номыг бүтээх 

Хамтдаа хэзээ ч ийм зүйл хийж үзээгүй хүмүүс өчнөөн байгаа байх. Хамтдаа авахуулсан зургууд, үзсэн киноны тасалбар, захиануудаа нийлүүлж, өнгө өнгийн балаар нэмж бичиж, тэмдэглээд нэгэн тэмдэглэлийн дэвтрийг өөрсдийн дурсамжийн ном болгоорой. Наадаг зургийн цаасан дээр зургуудаа хэвлүүлж гаргавал нааж чимэглэхэд ч гоё.

5. Хаа нэгтээ машинтай явах

Зүгээр л амттай идэж, уух юм аваад машинаа суугаад хотоос гарцгаавал ямар вэ? Мэдээж аюулгүй байдал нэгдүгээрт тавигдах учир хурдаа тохируулж, суудлын бүсээ хийж явахаа мартав аа. Тэрэлж явж, тэр хавийн амралтын газар хоногловол ямар романтик байх бол?

6. Тоглоомын үдэш зохион байгуулах

Бүх төрлийн хөлөгт тоглоомоо гаргаад ир. Бас мэдээж хөзөр, видео тоглоомууд ч багтана. Тэгээд хамтдаа бооцоотой өрсөлдөж, ялсан нь нөгөөдөө массаж хийж өгсөн ч болох юм.

7. Хамтдаа романтик, инээдмийн кино үдэш хийх 

Хамгийн романтик, инээдтэй кинонуудыг ар араас нь үзэхэд пицца, попкорн, ундаа хэрэгтэй. Халаадаг попкорн аваад, пицца захиалаад эсвэл том аягтай заримаг тэвэрч хэвтэж байгаад кинонуудаа үзээрэй. Бид хайрын киноны жагсаалтууд олон гаргаж байсан. ЭНД дарж хүмүүсний сэтгэлийг хөдөлгөсөн шилдэг кинонуудын жагсаалтыг сонирхоорой. Хосууд нэг нэгэнтэйгээ холбогдож, интернэтээр кино үзэх боломж ч байдаг. Дундуур нь чатаар эсвэл видео дуудлагаар киноныхоо тухай ярилцах боломжтой шүү дээ.

8. Хямд зардлаар бүтсэн бэлэг солилцох 

Заавал үнэтэй тансаг бэлэг солилцох шаардлагагүй шүү дээ. Тиймээс өөрсдийн гараар хийсэн эсвэл гараад л хамгийн түрүүнд тааралдсан дэлгүүртээ ороод 10 минутын дотор бэлэг сонгох бяцхан өрсөлдөөн өрнүүлж ч болно.

9. Дарс бас асуулт хариулт

Хамтдаа дарс уунгаа өмнө нь нэгнээсээ хэзээ ч асууж байгаагүй асуултуудаа асууж, нэгнийхээ мөрөөдлийг ярилцаж, сэтгэлээ уудалсан сайхан үдшийг өнгөрүүлээрэй. Нэгэнтэйгээ илүү дотно болж, ойлгоход туслах болно. Үүнийг холын зайн хосууд ч хамтдаа хийх боломжтой шүү.

10. Ном уншиж өгөх

Хайртай хүндээ хамгийн амар амгалан, тайван мэдрэмж өгөхийг хүсэж байвал түүндээ ном уншиж өгч, массаж хийн, чанга тэврээд унтаарай. Түүнд мартагдашгүй дурсамж үлдээх болно. Хол зайтай байдаг, уулзаж чадахгүй байлаа ч түүндээ утсаар, видео дуудлагаар ном уншиж өгч болно. 

Та бүхэн нэгнээсээ хол байлаа ч хамгийн мартагдашгүй баярыг хамтдаа тэмдэглэх боломжтой юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
8 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
9 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.