Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрчүүдийн тухай хэвшмэл ойлголтын эсрэг хийж болох 5 үйлдэл

ХӨВГҮҮД хүндэтгэлтэй хандаж, хийсэн үйлдлээ хариуцдаг нэгэн болно. ХӨВГҮҮД УЙЛДАГ ЮМ. Зүгээр шүү дээ. ХҮН ШИГ БАЙ. Хүн чанараа хадгалж, өөрөөрөө бай.


Сөрөг нөлөөтэй маскулинити буюу эрчүүдийн хэвшмэл ойлголтыг хэрхэн зогсоох, түүнтэй тэмцэх тухай энгийнээр тайлбарласан нийтлэлийг хүргэж байна. Өмнөх нийтлэлийг унших бол ЭНД дараарай.

1. Бусадтай илэн далангүй ярилцах

"Эрчүүд уйлж болохгүй, эр хүн ийм тийм байх ёстой" гэх мэт нийгмээс тулгасан хэвшмэл ойлголтыг хэн нэгэн өөгшүүлсэн зүйл яривал түүнтэй санал бодлоо хуваалцаж, илэн далангүй яриарай. Аль эсвэл иймэрхүү асуудалд “ЭР хүн учраас чимээгүй сууя” гэж бодож сууна уу? Энэ талаар бусадтай өөрийн бодлоо хуваалцсанаар ирээдүйд таны хүү бусдаас санаа зовохгүйгээр илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргаж чадна.

2. Ажлын байрандаа "хувьсгал" хийх

"Эр хүн бол үргэлж ажлаа хийж байх ёстой, амралтын өдөр ч бай, ажлын бус цагаар ч бай хамаагүй. Эрчүүд гэр бүлдээ цаг бага гаргаж, харин илүү их мөнгө олох ёстой. Хэрэв эс тэгвээс тэр залуу сайн ажилчин биш" гэсэн ойлголтыг халж үүний эсрэг тэмцээрэй. Удирдах албан тушаалд дан эрчүүд байдаг тохиолдолд энэ амаргүй даваа хэдий ч та гэр бүлийнхээ төлөө мөн бусдын тусын тулд энэ талаар нэг удаа санал гаргаж, тэмцээрэй.  

Ажилчдаа үр бүтээмжтэй ажиллуулах болон сэтгэл санаагаар дэмжиж байгаа бол та дараах зөвлөгөөг ч бас дагаарай.

3. Хөвгүүдэд заагаарай

Тэднийг чанга хатуу эр болгох гэж битгий хичээ. Тэдэнд нулимсаа залгихыг зааж өгч байгаа нь өөрийн мэдэрч байгаа зүйлээ үгүйсгэж, асуудлаас зугтахыг зааж өгч байгаа юм. “Өөрийн юу мэдэрч байгаагаа мэдрэх нь хэвийн зүйл” гэдгийг зааж өгөх нь ирээдүйд түүнд өгөх том бэлэг юм шүү. Үүнээс гадна хөвгүүдийн хүмүүжилд анхаарал хандуулаарай. Та ямар ч видео тоглоомоос илүү сайнаар тэдэнд нөлөөлж чадна.

4. Сошиал медиа дээр энэ талаар түгээх, үзэл бодлоо бусдад таниулах

Эрчүүдийн тухай хэвшмэл ойлголтуудын талаарх өөрийн бодлоо бичиж сошиал хаяг дээрээ хуваалцаарай. Өөрийн хүрээллийн хүмүүстээ нөлөөлнө гэдэг ч бас амаргүй даваа шүү. Амжилт!

5. Битгий бууж өг

Эрчүүдэд алдаа гаргах, сул дорой байх, бүдрэх, уналтад орохыг зөвшөөрдөггүй. Хэрэв чи ялагч байж чадахгүй бол хэн ч биш гэж нийгэм тэднийг тулгадаг. Хайнга аав, дур зоргоороо, зөрүүд найз байсан ч өөртөө битгий бууж өгөөрэй. Хүмүүс өөрчлөгдөж болно. Алдаагаа засаж, ухаарч болдог шүү дээ. Амьдрал гэдэг бол та хэдэн ч удаа бүдэрсэн хэрхэн босож ирж байгаа тухай явдал юм.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
2
3 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
3
Өчигдөр
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.