UBLife Logo
Newsfeed

Фэйсбүүк хосуудад зориулсан чатны аппликэйшн гаргажээ

Б.Саруул
Б.Саруул
Фэйсбүүк хосуудад зориулсан чатны аппликэйшн гаргажээ

Фэйсбүүк компани өнгөрсөн жил платформдоо болзооны цэс нэмж байсан билээ. Тэгвэл Фэйсбүүкийн Шинэ бүтээгдэхүүний туршилтын баг саяхан хосуудад зориулсан Tuned хэмээх чатны аппликэйшнийг танилцууллаа. Энэ аппликэйшнийг одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем бүхий утас хэрэглэгчид татаж авах боломжтой байгаа аж. 

Tuned ерөнхийдөө бусад чатны аппликэйшнтэй төстэй боловч хосууд сэтгэл санааныхаа байдлыг хуваалцах, Spotify-ийн аккаунтаа холбож хөгжим, плэйлистээ хоорондоо шэйрлэх, дижитал зургийн цомог үүсгэх (фото өдрийн тэмдэглэл маягийн) зэрэг шинэ боломжууд нэмэгджээ. Түүнчлэн зөвхөн өөрсдөдөө зориулсан стикер, риакшин (reaction) ашиглах болох гэнэ. Хамгийн гол нь, уг аппликэйшнийг ашиглахын тулд заавал фэйсбүүкийн аккаунттай байх шаардлагагүй юм байна. 

Эх сурвалж: Verge 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
10
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.114.14