Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

FinСEN материалууд: | Гэмт хэрэгтнүүд хэрхэн Нью-Йоркийн банкуудаар дамжуулж мөнгө угаадаг вэ?


Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) болон BuzzFeed ньюс тэргүүтэй сэтгүүлчдийн нэгдэл дэлхийн нэр хүндтэй том банкууд холбогдсон санхүүгийн гэмт хэргийн баримтуудыг дэлгээд буй. Оросын олигархиуд тэргүүтэй гэмт хэрэгтнүүд бохир мөнгөө томоохон банкуудаар дамжуулан угааж буйг илчилсэн энэ цуврал материалуудаас хэрхэн банкаар мөнгө угаадгийг тайлбарласан жишээг хүргэе.

Хэн нэгэн гэмт бүлгэмийн толгойлогч байлаа гэж бодъё. Тэр олон улсын кокайны худалдаанаас маш их мөнгө олж, хөрөнгөжсөн нэгэн. Тэрээр энэ их мөнгөө бусдын сэжиг ажиг, хяналтгүй дураараа зарцуулахын тулд ямар нэг хууль ёсны бизнесээс олсон ашиг мэт харагдуулах шаардлагатай. Тэгэхийн тулд энэ этгээд хамгийн түрүүн компани байгуулах хэрэгтэй болж байна. Ингээд кокайны босс Латвид нэгэн халхавч компани байгуулна. Уг компани зөвхөн цаасан дээр бүртгэлтэй, тодорхой хөрөнгөтэй байхаас биш бодит үйл ажиллагаа, бодит ажилчид гэж үгүй. Үйл ажиллагаа эрхлэхгүй тул ашиг орлого ч гэж үгүй ийм компани байгуулж буй нь компанийн хөрөнгө нэрээр хууль бус мөнгөө бүртгэлжүүлж, хуулийн дагуу эзэмшигч бий болгох арга юм. 

Гэмт хэрэгтэн компаниа нээхдээ кофе шопын сүлжээ эзэмшдэг гэж мэдүүлснээр төсөөлье. Тэгээд тэр кофены үр нийлүүлдэг гэх өөр нэгэн компанийг Дубайд нээнэ. Дараа нь тухайн компаниуд бүртгэлтэй улсын банкуудад компанийн нэр дээрх данс нээлгэнэ. Ингэж данс нээлгэхэд банк түүнээс нэг их мэдээлэл шаардахгүй гэдгийг тэр мэдэж буй.

Дараагийн үйлдэл Дубайн кофе нийлүүлэгч компани Латви дахь хуурамч кофе шопуудад кофе нийлүүлсэн хэмээн мэдэгдэж, 600 мянган ам.долларын нэхэмжлэх илгээх болно. Тус хоёр банк хоорондоо шууд гүйлгээ хийж чадахгүй учир Америкт байх корреспондент банкны дансуудаа ашиглах шаардлагатай. Гадаадын банкууд хоорондоо долларын гүйлгээ хийх тохиолдолд дундын зуучлагч банкаар дамжуулан хийдэг нь энэхүү корреспондент банк юм. Ингээд энэхүү хуурамч кофены худалдаан дахь ам.долларын гүйлгээний процесст Америк дахь том банкууд татагдан орно. 

Америкийн банкууд өдөрт тутам триллион триллион долларыг гадаадын банкууд руу хөдөлгөж байдаг. Тэд ихэвчлэн мөнгийг эцсийн хүлээн авагч руу шуурхай илгээх үйлчилгээ үзүүлдэг юм. Гэмт хэрэгтний мөнгийг энэхүү корреспондент банкууд сэжигтэй хэмээн бүртгэж авах нь авна. Банк дотооддоо сэжигтэй хэмээн дүгнэсний дараа тэд хуулийн дагуу хоёр төрлийн арга хэмжээ авах боломжтой. Нэг бол тэд гүйлгээг буцаах эсвэл царцааж шилжүүлгийн төлбөр хураамжийг буцаан олгох ёстой. Эсвэл тэд гүйлгээ сэжигтэй болох тухай холбогдох албаныханд мэдэгдээд, гүйлгээ үйлчилгээгээ үзүүлж төлбөрөө авна. Өөрөөр хэлбэл сэжигтэй гүйлгээний тухай хуулийн байгууллагад мэдэгдэх боловч үйлчилгээгээ хэвээр үзүүлнэ. 

Банкуудын хувьд хоёр дахь хувилбар хамгийн түгээмэл. 2019 онд гэхэд америкийн санхүүгийн байгууллагууд 2 сая гаруй сэжигтэй санхүүгийн үйлдлүүдийг холбогдох газар нь мэдэгдэж тайлагнасан байна. Ингэж тайлагнаагүй тохиолдолд банкинд торгууль ногдуулдаг хуультай. 

BuzzFeed ньюс болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум хамтран сурвалжилж, “FinCEN материалууд”- д хавсаргаснаар томоохон банкууд 2 триллион доллараас ч өндөр дүнтэй шилжүүлгүүдийг сэжигтэй хэмээн мэдэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлээд, дараа нь мэдэгдэл хүргүүлсэн аж. Энэ нь үнэндээ хуль бус үйлдэл юм. Тэд сэжигтэй гүйлгээний тайлан гаргахаас гадна гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг нотлох баримт байгаа бол гүйлгээг тэр даруй зогсоох учиртай. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын арга хэмжээ авахыг хүлээн суух ёсгүй юм. FinCEN-ийн материалуудаас үзэхэд банкууд сэжигтэйг мэдсээр байж үргэлжлүүлэн гүйлгээ хийхийг зөвшөөрсөөр байсан нь шуугиан тарьж байна.


FinCEN материалууд ба санхүүгийн гэмт хэргийн баримтуудтай холбоотой мэдээлэл: 

FinCEN: 2 триллион долларын сэжигтэй гүйлгээг ил болгосон шинэ баримтуудыг дэлгэлээ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.