Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Подкаст: Монголын Театрын музейн талаар илүү ихийг мэдье


"ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД" төслийн хүрээнд бэлтгэсэн подкастыг хүлээн авч сонсоно уу. Подкастын анхны дугаарт Монголын Театрын музейн арга зүйч А.Янжив оролцож, сонирхолтой яриа өрнүүллээ.    Та энэхүү подкастыг сонссоноор Монголын Театрын музейн тухай илүү ихийг мэдэх боломжтойг дуулгахад таатай байна. 

- ПОДКАСТЫН ХУРААНГУЙ -


Залуус музейд болздог.

Хүмүүс Музейн нээлттэй өдрүүдээр л музей онгойдог гэж боддог.

Бид нийт 9000 гаруй үзмэртэй, гэхдээ ердөө 10 хувийг нь л үзмэрийн жижигхэн танхимдаа үзүүлж байна.

Монголын Театрын музей Дэлхийн музейн өдөрт зориулж, Монголд анх удаа QR код уншигчаар виртуал музей болж байна.

Зүгээр л урлагийн орчинд гав ганцаараа баймаар байгаа бол Монголын Театрын музейд зочлоорой.

Автобусанд, гадуур алхахдаа, гэртээ байхдаа гээд л хэзээ ч, хаанаас ч шууд сонс.  

"Гэрээсээ музейд" төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг ЭНД дарж дагана уу.

Энэ ташрамд сонирхуулахад Юнивишнийн Видео сангийн "Үзүүштэй" цэсэнд удахгүй  "Музей үзэх моод" цуврал нэвтрүүлэг байрших аж. Тус нэвтрүүлэг нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчдэд музейг зайнаас үзэх боломжийг олгоно.   

"Музей үзэх моод" нэвтрүүлгээр үзэгч, олны нийтийн хүндэтгэлийг хүлээсэн олны танил эрхмүүд  музейн сор болсон цөөн тооны үзмэрүүдийг сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэх юм. 

Энэхүү төсөлд дэмжлэг өгөхийг хүсвэл [email protected] имэйл хаягаар холбогдох боломжтой.   



Холбоотой нийтлэлүүд:

Гэрээсээ Улаанбаатар хотын дөрвөн музейгээр зочлоорой

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Монголын Театрын музейн виртуал аялал

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Монголын Театрын музейн тухай сонирхолтой 10 баримт

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ Музейд" төслийн хамт олон

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.