Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан дугаарыг онлайнаар уншаарай

Дэлхийн хаанаас ч, хэзээ ч, илүү сонирхолтой хэлбэрээр сэтгүүлээ уншаарай.


Нью-Йорк Таймсын Монгол дахь хамтрач "Анлимитэд медиа групп"-ын эрхлэн гаргадаг "Гэрэг" сэтгүүлийн "Women Today", "Адал явдалч, амьд, адармаат Улаабаатар" тусгай дугаарууд M+ аппликэйшнд үнэгүй байршлаа. Дижитал хэлбэрт орсон сэтгүүлээс Та бүхэн ковер хэрхэн бүтсэн богино хэмжээний видео, сэтгүүлийн нээлтийн ажиллагааны зургуудыг үзэх боломжтойгоос гадна Подкаст, Хөгжим булангийн мэдээллийг унших зууртаа сонсох бас боломжтой.   

Бид 2019 онд дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг Нью-Йорк Таймстай хамтын ажиллагаа эхлүүлж анхны "Women Today" дугаараа гаргасан бөгөөд энэ үеэр тус хэвлэлийн төлөөлөгч болон Пулицерийн шагналт сэтгүүлч Эмили Стийл нар хүрэлцэн ирж нээлтийн ёслолд оролцож байсан билээ. 

"Гэрэг" сэтгүүлийн "Women today" тусгай дугаарын нээлт үргэлжилж байна           

'Гэрэг' сэтгүүлийн энэхүү тусгай дугаарт АНУ, Герман, Ирланд, Энэтхэгт гэхчлэн олон оронд охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндсөн 'The New York Times'-ийн шилдэг нийтлэлүүд багтсанаас гадна орчин цагт Монголд тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж буй эмэгтэйчүүдийн хөрөг, түүхээр дамжуулан асуудал, шийдлийг хөндсөнөрөө онцлог юм. 

 "Адал явдалч, амьд, адармаат Улаабаатар" дугаарт хотын гудамжаар хүүхдүүд өдөр бүр хэрхэн зорчдогийг зураглаж, өргөн чөлөө холбосон хөшөө дурсгалууд юу илэрхийлдэгийг сонжиж, асуудал бүртэй холбогддог хэр нь эрхгүй бидний уламжлалт сууц, магад Улаанбаатарын хамгийн өвөрмөц чимэг гэр хорооллын төрхөө эргэн харж басхүү өдөр хоногуудын урсгалд хүмүүс юу бодож алхдагийг бид хүргэсэн. 

ГЭРЭГ-NYT: Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар           

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 2019 оны Шилдэг сэтгүүлээр шалгарсан дээрх дугааруудаа бид дижитал хэлбэрт оруулан M+ аппликэйшнээр уншигчдадаа хүргэх болсондоо баяртай байна. Та бүхэн дэлхийн хаанаас ч, хэзээ ч, илүү сонирхолтой хэлбэрээр сэтгүүлээ уншаарай.

холбоотой мэдээ
1
2020.07.06
The New York Times | Гоо үзэсгэлэн яагаад чухал вэ?
2
2020.02.11
The New York Times | “Turning Points-2020” дугаарыг заавал УНШИХ 10 ШАЛТГААН
3
2020.02.11
The New York Times | Сэтгэл гутралтай хийсэн Дипика Падуконийн тэмцэл
санал болгох
1
6 цагийн өмнө
Арчаагүй хүмүүс ядуу байдаг уу? Эсвэл ядуурал хүнийг гарцгүй байдалд хүргэдэг үү?
2
8 цагийн өмнө
Гэрээсээ ажиллаж буй хүмүүс хиймэл оффисын орчны чимээг сая саяараа сонсож байна
3
Уржигдар
Шинэ Зеланд нэмж нэг ч халдвар бүртгэгдэлгүй 100 хоног болсноо тэмдэглэж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.